П.Наранбаяр: Багш нар ажил хаях нь хуулиар олгогдсон эрх боловч Төрийн бус байгууллага ажил хаях нь хууль бус

П.Наранбаяр: Багш нар ажил хаях нь хуулиар олгогдсон эрх боловч Төрийн бус байгууллага ажил хаях нь хууль бус

[su_quote]Багш нарын үйлвэрчний эвлэл ТББ-аас ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Гэвч энэ байгууллаг нь Монголын Үйлдвэрчний эвлэлий гишүүн бус хувь хүний байгуулсан ТББ учраас тэдний ажил хаялт хууль бус гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.[/su_quote]

Яриа үзэх линк

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Энэ оны төсөвт багш нарын цалинг нэмэгдүүлэх 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ цаашдаа төсвийн хэлэлцүүлэг яаж явах нь вэ...Бидний тооцооллоор 25 хувиар цалинг нэмэхэд л 560 тэрбум шаардлагатай. Мэдээж багш, эмч нарын цалинг нэмэх шарадлага бий. Энэ хүмүүс үндсэн цалингаараа амьдрах хэмжээнд очих ёстой.

-Багш нар ажил хаяна гэж зарласан. Энэ улс төржилт үү?

-Багш нар ажил хаях нь хуулиар олгогдсон эрх. Гэхдээ Боловсрол шинжлэх ухааны холбоо гэж МҮЭХ-ны харьяаны байгууллага бий. Харин Төрийн бус байгууллага ажил хаях нь хууль бус.

Бид Багш нарын үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг байнга хийж байгаа. Гэтэл гГэнэтхэн 1000$-т цалинг хүргэ гэвэл боломжгүй. Энэ хэмжээнд хүргэнэ гэвэл төсвөөс 3,3 их наяд төгөрг хэрэгтэй болно. Төсвийн хаанаас ийм их мөнгө олох вэ гэдэг асуулт гарна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.