Н.Энхбаяр: 1,4 их наядын алдагдалтай төсөв бол эрүүл үзэгдэл

Н.Энхбаяр: 1,4 их наядын алдагдалтай төсөв бол эрүүл үзэгдэл

2026 оны төсвийг 1,4 их наядын алдагдалтай баталсан. Яагаад ийм хэмжээний алдагдалтай төсөв баталсныг өмнөх засгийн газрын сайд Ч.Номин тодруулжээ. Харин Төвсийн тогтвортой бадйлын зөвлөлийн Эдийн засагч Н.Энхбаяр 1,4 их наядын алдагдал бол эрүүл үзэгдэл гэдгийг онцолжээ.

Эдийн засагч Н.Энхбаяр,

-Өнгөрсөн онд 2025 оны төсөв дээр дүгнэлт өгөх үед 2024 онд 2025 оны төсвийг батлахдаа 27 их наядаар баталсан. 8 сард нь тодотгол хийхдээ 30 их наяд, 2025 оны өргөн барьсан төсөв нь 35 их наяд болгосон. Нэг жилийн дотор төсвийг 30 хувь өсгөсөн учраас хэт хурдацатай өсөлт гэж бид дүгнэж байсан.

[su_quote]Өнгөрсөн онд дахин тодотгон баталсан 33,7 их наядын төсөл тодотгол хийгээд буурсан. Буурсан төсөлтэй харьцуулахад одоогийн өргөн барьсан 2026 оны төсөл бол 32,9 их наяд болж хурдацтай буурсан үзүүлэлт. [/su_quote]

Зарлагын хязгаарыг 30,9 их наяд гэж өгсөн. 2026 оны төсвийн хязгаарыг 37,9 их наяд гэж байсан. Тэгэхээр 2026 оны төсөв болит байдалд харьцангуй ойр байна.

Өнгөрсөн онд төсвийг алдагдалгүй болгох тухайд түүхий эдийн үнэ өндөр байсан. Одоо түүхий эдийн үнэ унасан, төсвийн орлого тасарсан учир тодотгол хийж байсан. Энэ үзүүлэлт одоо ч үргэлжилж байна.

ҮСХ-оос танилцуулсан үзүүэлтлээр өнгөрсөн оны мөн үеэс экспорт 1,4 тэрбум доллараар буурсан.  Энэ нь төсвийн орлого нэг их наядаар тасарч байгаа үзүүлэлт. Төвсийн орлого бүрдэхгүй гэдэг нь тодорхой учраас энэ хэмжээний алдагдалтай төсөв батлах нь эрүүл үзэгдэл.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.