Бутаны Хаант Улсын ХААМАЯ-ны төлөөлөл мал аж ахуйн салбарын туршлагаас судаллаа

Бутаны Хаант Улсын ХААМАЯ-ны төлөөлөл мал аж ахуйн салбарын туршлагаас судаллаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд "Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техник хамтын ажиллагааны тухай" харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ахлах ажилтан Тоучу Рабгай тэргүүтэй төлөөлөгчид манай улсын мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

68ca1ce183d7de7c1b04c0ad 300x225

Энэ удаагийн туршлага судлах ажлын хүрээнд салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, Малын удмын сангийн үндэсний төв, орон нутгийн төр хувийн хэвшил, томоохон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. large 68ca1cff83d7de7c1b04c0b3 Тус улсын төлөөлөл Монгол Улсын мал аж ахуйн салбарт дараах гурван чиглэлээр туршлага судлан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Үүнд,
  1. Салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид сургалт болон судалгааны ажлыг эхлүүлэх өндөрлөг бүс нутагт хонь, сарлаг, адуу үржүүлэх арга тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх генийн санг хамгаалах талаар туршлага судлав.
  2. Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж биотехнологийн ололт амжилтыг суралцаж сарлагийн хээлийг эхо-гоор тодорхойлох, мөн хуцнаас үр авах, үрийн чанарыг үнэлэх, шингэлсэн болон гүн хөлдөөсөн үрээр хонинд зохиомол хээлтүүлэг хийх, дурангийн аргаар хээлтүүлэг хийх зэргээр дадлага туршилт хийж холбогдох багаж хэрэгслийг солилцлоо.
  3. Малын гаралтай түүхий эд боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцож туршлага судаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.