Баримт_хураангуй: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тохиролцоонд хүрсэн үү?

Баримт_хураангуй: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тохиролцоонд хүрсэн үү?
Бичлэг үзэх линк
МАН-ын даргын сунгаатай холбоотойгоор МАН-ын удирдлагуудын зодоон ил, далд өрнөж байсан ч өнөөдрөөс намжмал байдалд шилжжээ. Ил далд гэдгийг тэдний хэлсэн үг үйлдлэл, ярилцлага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын  мэдээ, мэдээллүүдээс харж болно.
Үйл явдлын дарааллын хувьд,
1рт, Өнгөрсөн лхагва гарагт МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан НБД Ц.Чулуунзагдыг "нүүрсний" гэх хэргээр цагдан хорьсон. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга Амарбаясгаланд өгсөн сануулга байсан гэж олон нийт таамагласан.
2-рт, УИХ-ын дарга Д.Амбараясгалан баасан гарагт нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буюу түүний талынхантай ана мана үзэхээ мэдэгдсэн хэрэг гэж улс төрийнхөн уншиж байсан.
3-рт, Өчигдөр/2025.09.15/ УИХ-ын намрын чуулган эхэлж, 3 сар чуулгандаа суугаагүй, ер нь монголдоо ч байгаагүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хамтрагч гэгдэх УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулга нар чуулганы хуралдаанд ирсэн нь олон нийтийн дунд ихээхэн хүлэлэт үүсгээд байсан.
Өөрөөр хэлбэл, МАН доторх 3 дахь фракц ямар байр суурьтай байгааг олон нийт тандаж, хүлээсэн ч  тэд ямар нэгэн байр суурь огт илэрхийлээгүйн дээр бүр хэвлэлд ч бараагаа харуулаагүй.
Харин өнөөдрөөс МАН-ын улс төр намжмал байдалд шилжиж, тэд дээгүүрх зодоондоо цэг тавихаар шийдсэн бололтой.
Учир нь өнөөдөр ЕТГ-аас албан ёсоор мэдэгдэл хийх Хэвлэлийн хурал зарласан ч түүнийгээ цуцалсан. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга Д.Амарбяаясгалан өөрийн албан ёсны хуудаснаа мэдэгдэл гаргасан.
Түүний хувьд,
[su_quote]“Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу” гэжээ.[/su_quote]
Харин дараахан нь ЕТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мөн өөрийн цахим хуудаснаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай яг ижил агуулгаар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Дашрамд дурдахад,
[su_quote]Гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу! Гэжээ.[/su_quote]
Эндээс харвал  УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч, ЕТГ-ын зүгээс ч "гуравдагч, дөрөвдөгч этгээд" гэж хэнийг хэлэв гэдэг нь анхаарал татна. Магадгүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон Женко Х.Баттулга нарыг уу?
Ямартай ч хамгийн тодорхой нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзаж, тохиролцсон нь тодорхой. Харин одоо МАН доторх гуравдагч хүчин болох Ерөнхйи сайд асан Л.Оюун-Эрдэнийн тал тэдний аль талтай нь тохиролцоонд хүрэх вэ гэдэг анхаарал татаж байна...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.