УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслөө өргөн барина

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслөө өргөн барина
[su_quote]УИХ-ын гишүүн Ж.Баярмаа намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл санаачилж, батлуулахаар төлөвлөж буйгаа бичжээ.[/su_quote]
Тэрээр,
-Иргэдээс татвар хэлбэрээр хураасан мөнгийг эргээд хэрхэн үр дүнтэй зарцуулахыг шийдэх Төсвийн тухай хуульд онцгой анхаарал хандуулах ёстой.
[su_quote]-Иргэд үнийн өсөлт, татвар хураамжийн дарамтад нэрвэгдэн, бодит орлого нь багассан, төсвийн үрэлгэн байдал газар авсан энэ үед хүн бүрт хамааралтай ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслөө өргөн барина. Одоогоор нийт 32 гишүүн дэмжин, хамтран санаачлагч болж байгаа.[/su_quote]
-Төсөл нь бэлэн болоод буй Санал худалдан авахтай тэмцэх тухай хуулийн төслөөрөө хэлэлцүүлгүүд хийн, өргөн барьж, батлуулна.
-Монголд хууль, тогтоомжууд хангалттай бий ч хэрэгжилт муу байдаг. УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.
-Төсвийн гүйцэтгэлийг улирал тутам олон нийтээр хэлэлцүүлэх, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн тогтолцоо руу шилжихэд шаардлагатай хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж, хуулийн төсөл өргөн барих зэрэг их ажил өмнө маань байна, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.