“УЧРАЛЫН БАЯР-7” эхэллээ!
Ээж, аавыгаа санасан бяцхан үрсийн хүсэн хүлээдэг мөч дахин айсуй…
Дэлхийн өөр өөр өнцөгт бие биеэ санагалзан суугаа гэр бүлийг уулзуулж, хүүхэд бүрийн зүрхэнд итгэл, аз жаргал, урам зориг бэлэглэдэг “Учралын баяр” зорилтот төсөл дахин хэрэгжих гэж байна.
[su_quote]УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын санаачилгаар, “Сайн Учрал” сангаас хэрэгжүүлдэг энэхүү төсөл 7 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 58 хүүхдийг алс хол ажиллаж, амьдарч буй эцэг эхтэй нь уулзуулж, дурсамж бүтээсэн билээ.[/su_quote]
Хэзээ, хаана?
2025 оны 10-р сарын 25–29-нд
БНСУ-ын Бусан хотод
Шалгарсан хүүхдүүдийг 5 өдөр, 4 шөнийн үнэ төлбөргүй аялуулж, сэтгэлдээ санан дуулсан аав, ээжтэй нь уулзуулан, нэвтрүүлэгт оролцуулна.
Захидал хүлээн авах хугацаа:
2025.09.13 – 2025.09.22
Захидал илгээх хаяг:
• uchraliinbayar@gmail.com
• СБД, 1-р хороо, Энхтайвангийн өргөн чөлөө, “Монгол контракт”-ын байр, 1 давхар 103 тоот
(Багшийн дээд UBH center-ийн зүүн талд, Сондра нүдний эмнэлэг, Хас банк байрлах цагаан байр)
Холбоо барих утас:
• 80053060
• 88955888
• 99773717
“Учралын баяр” төсөл бол гэр бүл, хайр, санасан сэтгэлийн учрал бас аялал, дурсамж юм. Хүүхэд бүрд гэрэлт дурсамж, халуун тэврэлт бэлэглэх энэхүү ховорхон боломжийг бүү алдаарай!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.