Мал сүргийг ялган тэмдэглэж, улсын бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна
Энэ үеэр хуулийн хэрэгжилтийг хангах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, баталгаатай сүүг зах зээлд нийлүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийт 1050 үхэр сүргийг Малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамруулсан байна.
Мөн Хөвсгөл аймаг нь экологийн эрүүл хүнс үйлдвэрлэгч бүс нутаг болох зорилтын хүрээнд малын чанар, эрүүл мэндийг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхэр сүргийг ялган тэмдэглэж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах ажлыг эрчимжүүлж байна.
Тус ажил Тариалан, Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Түнэл зэрэг сумдад үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм.
Эрүүл хүнс үйлдвэрлэгч иргэн, аж ахуй нэгжүүд хуульд заасан үүргээ биелүүлэн мал сүргээ ялган тэмдэглэж, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт хандан Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн https://livestock.mofa.gov.mn/ цахим системд бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.