АТГ: Ц.Чулуунзагдын ажлын байранд нэгжлэг хийх үед Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон

АТГ: Ц.Чулуунзагдын ажлын байранд нэгжлэг хийх үед Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн гэгддэг МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан НБД Ц.Чулуунзагдыг АТГ хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулсан. Уг асуудлаар болон улс төрийн өндар албан тушаалтнуудын зарим хэргийн талаар бид АТГ-аас тодрууллаа.

Хэргийг өнгөрсөн 1-р сард нээж шалгаж эхэлсэн бөгөөд “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын ар гэрээс гомдол гаргасны дагуу АТГ-аас нэгжлэг зохион байгуулсан.

Нэгжлэг хийх үед БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон бөгөөд уг дардасыг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Ц.Чулуунзагд нарын цагдан хориог 30 хоногоор сунгажээ.

Бичлэг үзэх линк

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.