Сэтгүүлч Б.Отгон: Манай, танай хулгайч гэж байхгүй. Монголын хулгайч л гэж бий шүү!
Сэтгүүлч Б.Отгон:
[su_quote]-Эрх баригч намын их, бага хурлын өмнөх эн тэнцүү хуваагдал. Энэ бол Монголын төлөө эсвэл гадны эрх ашгийг хамгаалагчдын хуваагдал, үзэл санаа, үнэт зүйлийн хуваагдал огт биш. Ердөө л tрх мэдлийн төлөө буюу МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх хуваагдал.[/su_quote]
Өмнө нь бид үүнийг өмнөхтэй нь андуурч, тэд ч дагуулаад " Монгол ялна", "Монголын төлөө", "Шударга 5", "Хурандаадаа итгэнэ ".... гэх мэтээр тархи угаадаг байлаа. Хэн ч байсан хүсээд байгаа өөрчлөлт шинэчлэлт, тогтолцооны гажуудлыг чинь засч чадахгүй гэдгээ хангалттай харуулсан билээ.
Хэдхэн жилийн өмнө МАН яг ингэж 33/32 буюу У.Хүрэлсүх, М . Энхболд гэж 2 хуваагдаж байлаа. М.Энхболд хэмээх хужаагаа зайлуулаад амь насаа алдахаас айдаггүй, сэлэм барьж, сэтгэл сэргэтэл авлигачдыг загнадаг У.Хүрэлсүхэд итгэсэн. У.Хүрэлсүх гэдэг улс төрч л Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд албан тушаалд очсноос өөр ард түмэнд юу наалдав?
[su_quote]Дараа нь МАНАН мафитай тэмцдэг, хөхөө өвлийн хүйтэнд гадаа гараад ард түмэнтэйгээ жагсдаг "Шударга 5" -аа дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ хэмээх улс төрчийг хамгийн удаанаар албан тушаалд залсан. "Шаардлагатай зарлах болно", "илчлэх болно" гэдэг үгийг нь мөн ч их хүлээлээ. Ухаахудагийг төрд авна гэж хэлээд удалгүй огцорсон. Өнөөдрийн хуваагдлаас харахад Монгол төрийг мөнгөөр "худалдаж" авдаг Эм-Си-Эс -ийн "төлөөний хүмүүс" У.Хүрэлсүхийн талд байгаа нь Л.Оюун-Эрдэнэ "сайн ах"-ынхаа уурыг хүргэж байж ойчсон биз.[/su_quote]
Яг өнөөдрийн нөхцөлд манай улс төрд "мөнгөтэй нь ялна" гэх бичигдээгүй хууль үйлчилж байна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална. Төрөөсөө үтэр түргэн зайлуулахыг хүсдэг хулгайчууд маань хоёр талд тэнцүү хуваагджээ. Ялах магадлалтай талд нь очиж налдаг "хадаг баригчид"-аа харин хараад авахад илүүдэхгүй.
Мөнгө эрх мэдлийн төлөөх мөнхийн эрх ашиг л гэж байхаас мөнхийн дайсан, эсвэл нөхөр гэж байхгүйг М.Энхболд У.Хүрэлсүх хоёр эргээд нэг тал болсноос харж болно.
У.Хүрэлсүхийн талд төрсөн дүү У.Отгонбаяраас гадна, ЭмСиЭс-ийн төлөөний гишүүд, ордуудын хулгайч Сү.Батболдын фракцынхан, авлигалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр, Төрийн "тенер тоногч" С.Бямбацогт, Б.Батцэцэг, төрийн сайдын ажлыг түрийвч дахь мөнгөтэйгээ андуурдаг Б.Чойжилсүрэн нарын хүнд гарууд байгаа бол
Л.Оюун-Эрдэнийн талд Төмрийн ордын хулгайч Б.Дэлгэрсайхан, "Оргил"-ын Ганбаатар, аавынхаа мөнгөнд ааг нь багтаж ядсан Номин гээд бас дутахгүй хүнд гарууд байна.
Эцэст нь ард түмэн бидний хувьд танай, манай хулгайч гэж байхгүй. Их хулгайлдаг, бага хулгайлдаг гэдэг харьцуулалт ч алга. Харин та нөхдийг Монголын төрөөс зайлаад өгөөсэй л гэж ханцуй дотроо наминчилдаг шүү!
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.