Сэтгүүлч Д.Даваадулам: Онц цагийн дараасанд Японы ард түмний тусыг битгий мартаасай гэв, тэр
[su_quote]Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн "Монголтой холбогдсон 50 жил" илтгэл, уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтаас онцох эшлэлүүдийг Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчид клубын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Д.Давааулам онцолжээ.[/su_quote]
Тэрээр,
-Элчин сайд Шимизү Их Британи, Монгол Улсын хоёр их сургууль дамнан монгол хэл сурч, бидэнтэй холбогдоод, хагас зууныг элээсэн тэр Монголчуудын хувьд өнгөрсөн 50 жилийн түүхийн ёстой хараат бус лавлах, толь бичиг гэлтэй.
Монгол Улсад анх ирсэн нь 1977 он буюу социалист нийгмийн үе. Монгол–Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 5 жил л болж байсан үе. Үүнээс хойш нийт 4 удаа Монголд Улсад ирэхдээ Элчин сайдын яамны ажилтан, аттеше, дараа нь 2011-2016 онд Элчин сайд. Энэ хооронд хоёр улсын харилцаа шат ахисаар стратeгийн түншлэлээс тусгай түншлэл рүү явж буй.
Монголчууд ч түүнийг андахгүй, тэр өөрөө ч Монголыг хоёр дахь төрсөн гэрээ гэж боддог гэсэн.

Түүний өнөөдрийн уулзалтаас ганц, хоёрыг онцолъё.
-Монголын хойч үе Япончуудын тусыг санаж байгаасай, гэв. Мартдаг, залуус нь сонсож дуулаагүй байх түүхийг өөр улсаас мэднэ гэв. УБ хотод Японы ард түмний тусламжаар гүүр барьчихаад энэ ч үүднээс нэрлэхийг хүсч, бодож хайж Нарны замыг сонгожээ. Нарны замыг Монголчууд Нарны гүүр гэж нэрлэж сурсан. Би маш их баяртай байгаа гэв. Түүний элчин сайд байхдаа гардаж хийсэн ажлынх нь нэг л дээ. Япончуудын тусламж манайд 90 оноос нээлттэй болж, яг “гал алдах”-даа тулсан газарт тусламжаа хүргэдэг байсныг хэлэв.
-1990 онд цахилгаангүй шахам болж байхад 4 дүгээр цахилгаан стцаныг шинэчилсэн.-Замын-Үүдэд ачаа бөөгнөрч таг гацдаг үед шилжүүлэх баазын барилга, хотынхны унаа хуучирч, зорчигчоо дийлэхээ байхад цэнхэр автобус, -Интелсат газрын станцын барилга,-Нарны зам,-200 гаруй сургуулийн байрыг засч шинэчилсэн “Өвсний үндэс” төсөл, -Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал,-Мянган инженерийг Японд сургах төсөл гээд ...
1990-ээд онд дэд бүтцэд анхаарч байсан бол дунд хугацаанд нь боловсролд, сүүлд Монгол хүний эрүүл мэндийн асуудал анхаарал татаж, чанартай оношилгоо эмчилгээ хийдэг төв байгуулж өгөхийг хүссэн гэв.
АШУҮИС-ийн харьяа Япон-Монголын эмнэлэг ч түүний үeд ажил хэрэг болж байжээ.
[su_quote]Гэхдээ улс орон байгуулах, хөгжүүлэхэд түрүүлж хүнээ л хөгжүүлэх ёстой. Энэ үүднээс өнгөрсөн 50 жилд боловсролын салбар тусламжийн төв цэг нь байсан гэлээ.[/su_quote]

Монголчуудыг улс төрөөс эхлээд аливаа асуудалд ухаалаг шийдвэр гаргадаг гэдгийг 1990 оны цусгүй хувьсгалаар төлөөлж хэлэв. 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном өрнөдийн орнуудаас анх түрүүн Япон Улсад албан ёсоор айлчилсан байдаг. Тэр үед Д.Содном дарга “цаашид залуус улс орныг авч яваг” гэж хэлж байсан гэв. Монголчуудын хувьсгалын үр дүнд удирдлагуудын энэ алхам чухал байсан, гэсэн утгаар л даа.
[su_quote]Түүний "хоёр дахь гэртээ" санаа зовж байгаа асуудал нь баян ядуу, ардын нам, ардчилсан нам гэж хоёр талд хуваагдаад байгаа явдал гэлээ. Үүнийг л өөрчлөх ёстой гэж захив.[/su_quote]
Ингэхэд 1981 онд дайны төлбөрт тэр үеийн ханшаар 17 сая ам.доллароор “Говь” үйлдвэрийг барьж өгсөн юм билээ. Одоо энэ Баатарсайханы эзэмшилд байгаа үйлдвэр. Ингээд 1990-2015 он хүртэл гадны улс орон, олон улсын байгууллагаас бидний авсан нийт тусламжийн 50-аас илүү хувийг Япон Улс дангаараа олгосон гэдэг дээ.
Анх Монголд ирэхдээ их дургүй бсан, явахгүй гээд. Гэтэл одоо эсрэгээрээ л болсон гэсэн шүү.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.