Ахмадууд: Бид 15 хоногт нь хоолтой, 15 хоногт нь хоосон явж байна. Амьдралдаа бүтэн хонины мах ч авч үзээгүй
2026 оны төсөвт ахмадын тэтгэврийг 6 хувь нэмэхээр тусгасан. Энэ нь ойролцоогоор 30 орчим мянган төгрөг юм. Гэвч ахмадууд энэ тэтгэврийн нэмэгдэлийг эсэргүүцэн, төрийн ордны гадна суулт хийж байна.
Тэд багадаа 50 хувь нэмэх ёстой гэж үзэж байна. Учир нь нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 680 мянган төгрөг авдаг.
Гэвч тэдний энэ тэтгэвэр эмэндээ ч хүрэлцэхгүй байгааг учирлаж байна. Тэдний зарим нь "15 хоногт нь хоолтой, 15 хоногт нь хоосон явж байна. Амьдралдаа бүтэн хонины мах ч авч үзээгүй" хэмээн ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.