Ж.Оджаргал: Анх 50/50 хувь гэж ярьж байсан ч сүүлдээ Засгийн газар 96 хувийг авч, бидэнд 4 хувийг үлдээсэн
[su_quote]Энержи ресурс компани 20 жилийн ойгоо Цогтцэций суманд тэмдэглэж байгаа аж. Энэ үеэр MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал Ухаахудаг төслийн талаар байр сууриа илэрхийлжээ. [/su_quote]
MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал:
-Анх 2008 онд Цогтцэций 2000 орчим хүнтэй, орой ирэхэд сум байгаа үгүй мэдэгддэггүй сум байсан. Өнөөдөр 10 000 хүнтэй, явуулын 20 000 хүнтэй том сум болсон. Тухайн үед бид олон улсын стандартад нийцсэн аж үйлдвэрийн Ухаа худаг цогцолбор барья гэж мөрөөдөж, ажлаа эхлүүлж байсан. Өнөөдөр эргээд харахад төмөр замаас бусдыг нь бид хийж чадсан.
Ер нь Ухаахудаг анхнаасаа л хууль номын дагуу явсан төсөл. Өнгөрсөн хавар хууль бус гэх мэтээр зохион байгуулалттай харлуулалт явсан!
Анх 2007 онд Энержи ресурс компани Тавантолгойн бүлэг ордын 1% эзэмшихээр орсон байдаг. Тэр үед гадныханд алдах уу, дотоодын компаниудын консерциумд өгөх үү гээд биднийг буюу дотоодын компаниудыг урьсан.
2[su_quote]007 онд Тавантолгойн бүлэг орд дээр төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд, хувийн хэвшилд 50 хувийг нь эзэмшүүлэх хууль байсан. Гэхдээ С.Баярын Засгийн эхлээд 86 хувийг авна гэж байгаад сүүлдээ 96 хувийг авна, та нар 4 хувийг ав гэсэн. Тухайн үеийн Засгийн газартай 9 сарын турш хэлэлцээр хийгээд төр 96%-ийг авч, бидэнд 4% үлдээсэн. [/su_quote]
Тавантолгойн бүлэг ордын гол нөөц нь Ухаахудаг гэж гуйвуулж ярьдаг юм. Үнэндээ Баруун, зүүн цанхи гол нөөц нь шүү дээ. Энэ бүхнийг Үндэсний аудитын газар хянаад, хуулийн дагуу болжээ гэж үзсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.