Лос Анжелест ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 2.6 сая гаруй ажлын байр байна

Лос Анжелест ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 2.6 сая гаруй ажлын байр байна

Коронавирусийн дэгдэлтийн дараахан Лос Анжелес ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн корпорацын (LAEDC) хамгийн сүүлийн тайланд Лос Анжелес хотод ажилгүйдэлд өртөх өндөр болон дунд эрсдэлтэй 2.6 сая гаруй ажлын байр байгааг нарийвчлан ангилж харуулжээ.

Үүнд:

[su_quote]Үзвэр үйлчилгээ, амралт, урлаг, хоол хүнсний үйлчилгээ, аялал жуулчлал, хувийн ариун цэврийн үйлчилгээ, жижиглэн худалдаа гэх зэргийг багтаасан нийт 1,1сая ажлын байр "хамгийн их эрсдэлтэй" байна.[/su_quote] Эдгээр нь Лос Анжелес дахь нийт ажлын байрны 25 хувийг эзэлдэг байна.

[Tweet "Дараагийн "өндөр эрсдэлтэй" гэж үзэж байгаа ангилалд худалдаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, агуулахын салбарууд багтсан"]. Орон нутгийн 934,200 ажлын байр буюу эдгээр нь нийт ажиллах хүчний 21%-ийг эзэлдэг байна.

Үл хөдлөх хөрөнгө, түрээс, шинжлэх ухаан, техникийн үйлчилгээ, уул уурхай, газрын тос, байгалийн хий олборлох зэрэг нийт 585,460 ажлын байр "дунд эрсдэлтэй" ангилалд орно.

Харин эрүүл мэнд, нийгмийн туслалцаа, компанийн удирдлага, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуур, боловсролын үйлчилгээ, хог хаягдлын менежмент, санхүүгийн үйл ажиллагаа, засгийн газар ба төрийн захиргааны үйл ажиллагаа зэргийг багтаасан нийт 1.8сая ажлын байр нь "эрсдэл багатай" ангилалд тооцогдож байгаа аж.

53BF4C08 0C82 4F22 AB38 9571B917491A 300x168

Мөн Сан-Фернандо, Антилопын хөндий, Баруун ЛА, Сан-Габриэл зэрэг бүсүүдэд ажлын байрны алдагдлыг 42.5-47.2% гэж тооцож байгаа бол Зүүн ЛА, Өмнөд ЛА, Өмнөд Лэй, Америк дахь Испань болон Африкийн ихэнх хорооллын ажлын байрны алдагдлыг 50-60% хүртэл өснө тооцоолсон байна.

                               Мэдээллийн эх сурвалж (ууд): Синьхуа мэдээллийн агентлаг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.