Сошиал дарамт буюу сугалаачин, наймаачдын луйвар...

Сошиал дарамт буюу сугалаачин, наймаачдын луйвар...

Монгол Улсын нийт хүн амын 88,3 хувь нь буюу 13-аас дээш насныхан Facebook, messenger хэрэглэдэг гэсэн дүн бий. Гэвч Монголд Facebook-д ямар нэгэн хязгаарлалт, хяналт бараг үгүй.

Гэтэл сүүлийн үед онлайн худалдаа эрхлэгчид олширч, оналайн сугалаа явуулдаг хүмүүс лайв хийж, бусдыг хууран мэхлэх нь энгийн үзэгдэл болжээ.

Тухайлбал, "Ёндоотой сугалаа" гэх нэртэй цахим хуудас лексус-600 автомашины сугалаа зарлажээ. Ингэхдээ нэг хүн 50 000 төгрөгөөр сугалаа авч болох бөгөөд энэ постонд 544 хүн хандаж, коммент бичжээ.

Коммент бичсэн 540 хүний тал хувь нь буюу 370 хүн сугалаа авсан гэж тооцоход 12 000 000 000 төгрөгийг энэхүү "сугалаа явулагчид" цуглуулсан гэсэн үг. Нэг хүн азаа үзэж 50 мянган төгрөг гарздахад бага мөнгө мэт боловч сугалаа зохион байгуулагчид луйвар хийж, 400 орчим сая төгрөгийн машиныг 30 дахин нугалж зарж байна гэсэн үг.

mashin 300x162

Яг үүн шиг "Хийморь сугалаа", "Аархал сугалаа" гэх мэтээр сугалаагаар мөнгө олж, луйвар хийгчдийн жагсаалт хэдэн зуугаараа үргэлжилнэ. Тэд морь мал, машин тэрэг, мөнгөний азтан гэх мэтийг тодруулах нэрээр хэдэн мянган иргэнийг луйвардсаар байна.

[su_quote]Уг нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1 дэх зүйлд, "Зар сурталчилгаа нь үнэн байх..."-ыг хуульчилсан байдаг. [/su_quote]

Гэтэл онлайн худалдаа эрхлэгчид өдрийн хэдэн арван удаа лайв хийж иргэдийг хууран мэхлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Хятадаас маш хямд үнэтэй, чанаргүй бараа, бүтээгдэхүүн оруулж ирж түүнийгээ оргинал брэндийн хэмээн зарж иргэдийг хуурах хэвий үзэгдэл.

Тухайлбал, нэгэн "онлайн шопчин" хуурамч Iphone16 promax  гэх утсыг 240 мянган төгрөг хэмээн зарж,  худалдаанд огт гараагүй байгаа Iphone17 загварын утсыг 195 мянган төгрөг хэмээн иргэдэд зарсан байдаг.

iphoneee 300x169

Харин энэ бүх эх адаггүй луйварчин, сугалаачин, наймаачид наанадаж бусдын амгалан тайван байдал алдагдуулж, цаашлаад иргэдийг хэдэн зуун мянгаар нь хохироосоор байхад Цагдаагийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монополийн эсрэг газар  гэх мэт байгууллагууд ямар ч ажил хийхгүй, байх л ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрсөөр байгаа нь харамсалтай.

Уг асуудлаар бид холбогдох албаныхнаас тодруулга бэлтгэж хүргэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.