Монгол нутгаас олдсон динозаврын ховор сонин олдвор, түүний судалгаа шинжилгээг “Мэдлэгт дурлагсад” цуврал нэвтрүүлгээр гаргаж эхэлжээ
Шинжлэх Ухааны Академи “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын хүрээнд эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд таниулах хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулж тогтвортой хөгжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран ажиллаж байна.

Энэ хүрээндээ "Мэдлэгт дурлагсад" цуврал нэвтрүүэг бэлтгэн хүргэж эхэлжээ.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан энэхүү цуврал нэвтрүүлгийг “Амгалан дэлхий” ТББ-ын нэвтрүүлгийн баг, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны чиглэлээс сонгон бэлтгэжээ.

Нэвтрүүлгийн эхний дугаараар Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн ховор сонин олдворууд, тэдгээрийг хэрхэн илрүүлж судалдаг талаар өгүүлэх юм байна.
МҮОНТ, ТВ9, ТВ5, Ийгл телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх үйл ажиллагааг дэмжин 2025-2026 оны хичээлийн шинэ жилд зориулж “Мэдлэг дурлагсад” цуврал нэвтрүүлгүүдийг үзэгчдэдээ хүргэхээ мэдэгджээ.
“Мэдлэгт дурлагсад” нэвтрүүлгийн эхний дугаар МҮОНТ-ээр 09 сарын 06-ны 11 цаг 50 минутаас, ТВ9, ТВ5, Ийгл телевизээр 09 сарын 08-наас гарна. Нэвтрүүлэг нийт 11 дугаартай юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.