"Amazing Zoo park"-д ирснээр "бэмби" янзгаас эхлээд 500 амьтныг нэг дорж үзэж, тэвэрч, хооллох боломжтой

"Amazing Zoo park"-д ирснээр "бэмби" янзгаас эхлээд 500 амьтныг нэг дорж үзэж, тэвэрч, хооллох боломжтой

09-р сарын 06-07-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолбор "Amazing Zoo park" нэртэй амьтны хүрээлэн гарах гэж байна. Энэхүү амьтны хүрээлэнд давхардсан тоогоор 500 амьтан байх бөгөөд тэдний заримыг хооллож, гар хүрч, тэвэрч, мэдрэх боломжтой юм. 

[su_quote]"Amazing Zoo park" буюу дотоод орчны амьтны хүрээлэн монголд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд энд дэлхийн хамгийн алдартай буга болох Sika бугын янзага "бэмби", арслангийн гүег гэх мэт ховор амьтдыг үзэх боломжтой.[/su_quote]

"Amazing Zoo park" өглөөний 10 цагаас оройны 20 цагийн хооронд үргэлжилнэ.

"Amazing Zoo park"-ийг 8 настай балчираас 80 настай буурал хүртэл бүх насныхан үзэх боломжтой бөгөөд 0-3 насны хүүхэд үнэгүй. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан амрах талбай, хүүхдүүдэд зориулсан тоглоомын төвүүдийг үнэгүй ашиглаж, амьтны харшилтай бол эмнэлгийн үйлчилгээ авах нөхцөлийг ч бүрдүүлжээ.

Мөн энэхүү "Amazing Zoo park"-д маш олон гэнэтийн бэлэгтэй. Тухайлбал,  хүүхдүүдий дунд гар зургийн уралдаан зарлаж, 2 хөөрхөн гөлгийг ялагчид өгөхөөр бэлдсэн байна.

530174677 122110756010961461 8057595436300591938 n 300x169

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.