Улс төрийн халаа сэлгээ МАН-ын бага хурлаар дарга хэн болохоос шалтгаалах гэж байна
Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд сонирхолтой мэдээллүүд хөвөрч байна. Монгол Ардын Нам дотор Улаанбаатар хотын захирагч, засаг дарга Х.Нямбаатар Ерөнхийлөгчид хадаг барьсан тухай ам дамжсан яриа гарч, Архангай аймагт Д.Амарбаясгалан, Э.Оюун-Эрдэнэ нар хүчээ нэгтгэж байгаа гэх мэдээлэл ч тархаад байна.
[su_quote]Мөн шинэхэн гишүүдийн хувьд ч тодорхой бүлэглэлд нэгдэх гэж оролдож байгаа сурагтай. Тэдний нэг нь О.Номинчимэг гишүүн гэгдэж буй.Түүнийг сүүлийн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас зайгаа барьж, дараагийн Засгийн газарт байр сууриа бэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Г.Занданшатартай нягт хамтран ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл тамхины цэгээс тархжээ.[/su_quote]
Учир нь удахгүй болох МАН-ын Их хурлаар намын дарга хэн болох, цаашлаад Засгийн газрын бүрэлдэхүүн, дотоод хөдөлгөөнүүд тодорхой болох юм. Түүнчлэн УИХ-ын даргыг өөрчлөх боломж ч нээлттэй байгаа. Хэрэв Д.Амарбаясгалан “сул гишүүн”-ний байр сууринд үлдвэл, Занданшатартай ойртох нь улс төрийн хувьд зөв сонголт байж мэднэ.
О.Номинчимэг гишүүн 2024 оны сонгуулиар нийслэлээс Х.Нямбаатарын квотоор жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Тэрбээр нийслэлд ажиллаж байх хугацаандаа ТҮЦ-үүдийг буулгах Х.Нямбаатарын шийдвэрийг эрс эсэргүүцэж байсан удаатай. Нэг багийн гишүүд байсан ч Х.Нямбаатар, П.Сайнзориг нараас зайгаа барьж эхэлсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр ам зөрөлдсөн байдлаас харж болохоор байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.