АН-ын шинэ даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгчээ
АН-ын ҮБХ-ны хурал 08-р сарын 31-нд болж, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 63 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэгвэл АН шинэ даргаа бүртгүүлэх хүсэлтээ өчигдөр/2025.09.03/ Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгчээ.
Хуульд зааснаар намын даргыг сонгосноос хойш ажлын 10 хоногт багтаан Улсын дээд шүүхэд холбогдох материалын хамт бүрдүүлж өгнө. Харин Улсын дээд шүүх ажлын 30 хоногт багтаан намын даргын өөрчлөлтийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргах юм.
Өнгөрсөн 2020-2023 оны хооронд Улсын дээд шүүх АН-ын даргын өөрчлөлтийг 3-4 удаа бүртгэхээс татгалзаж байсан түүхтэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.