Хохирогч М.Төрбаяр: Өнөөдөр шатсан байрыг маань буулгах ажил эхэлж, бараг нүдний нулимс гарах нь ээ
[su_quote]Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлт болсноос хойш жил найман сар өнгөрчээ. Харин өнөөдрөөс тус дэлбэрэлтэд өртсөн барилгыг нурааж эхэлжээ. [/su_quote]
Энэ байрны хохирогчид бүтэн жил найман сарын турш хохирогч хэвээр, ямар нэгэн тодорхой шийдэлгүй явж ирсэн байна. Уг асуудлаар тус байрны оршину суугч, хохирогчдын нэг, Таеквондогийн дэлхийн аварга М.Төрбаяр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр,
-Газын машины дэлбэрэлтээс үүдэлтэй гэр орон маань галд өртөөд 20 сарыг хойноо үдэж ээ. Өнөөдөр барилгыг буулгах анхны ажил эхэлж байна. Бараг нүдний нулимс гарах нь ээ.
Өнгөрсөн хугацаанд ажил нь явж өгөхгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу олон хүнийг ёстой нэг шар махтай нь хатаасан даа. Удаан ч гэсэн ажил нь эхэлж байгаа нь яамай даа. Гэхдээ барилгыг буулгах нэг ажил, буцаагаад бариулах бүр том ажил. Яана даа.
Ямартай ч бусдын буруугаас идэр есийн хүйтэнд өмссөн хувцастайгаа амь өрсөн гарсан алдарт 207-р байрны 63 өрх айл, 220 гаруй иргэн өнөөдөр "эргээд өөрийн гэсэн орон байрандаа орж, хуучин тайван амьдралдаа эргээд орно" гэсэн бяцхан итгэлийн галыг сэтгэлдээ асааж байгаа байх, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.