Үл хөдлөх борлуулахад төлдөг 2%-ийн татварыг цуцлуулах цахим өргөдөлд 70669 иргэн гарын үсгээ зуржээ

Үл хөдлөх борлуулахад төлдөг 2%-ийн татварыг цуцлуулах цахим өргөдөлд 70669 иргэн гарын үсгээ зуржээ

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос 2 хувийн татвар төлж байгааг цуцлуулах цахим өргөдлийг хуульч О.Батхүү санаачлан, Dparliament дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өргөдөл байршуулснаас хойш 70669 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ.

[su_quote]Цахим өргөдөлд гарын үсэг зуруулах хугацаа 09-ыр сарын 15-нд дуусах бөгөөд энэ хугацаанд 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм. [/su_quote]

Иргэд бид үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц худалдан авахдаа 2 хувийн татвар төлдөг ч зарахад мөн 2 хувийн татварыг давхардуулан авдаг болсон юм.

Тиймээс үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг хууль О.Батхүү санаачилсан юм.

Хэрэв та бүхэн цахим өргдөлд гарын үсэг зурахыг хүсвэл доорх зураг дээрх QR кодыг уншуулаад гарын үсгээ зурах боломжтой юм байна.

541645519 767425116248616 2249313036757771621 n 300x160

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.