Монгол банкнаас журам гаргаж зээл хойшлуулах шийдвэрийг мөрдүүлнэ

Монгол банкнаас журам гаргаж зээл хойшлуулах шийдвэрийг мөрдүүлнэ

Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр төдийлөн хэрэгжихгүй, арилжааны банкууд нь зээлийн хүүг хойшлуухагүй байгаа нь иргэдийн дунд асуулт дагуулсаар байна. Харин өчигдөр/2020.04.15/ болсон Өргөдлийн байнгын хорооны хурлаар уг асуудлыг тодорхой болгожээ. 

Юун түрүүнд [Tweet "Монголбанкнаас нэгдсэн  байдлаар дагаж мөрдөх журмыг гаргахаар болсон байна"]. Уг журмыг арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж УИХ-д танилцуулах юм байна. [su_quote]Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь буюу нэг сая 405 мянган иргэн хэрэглээний зээлтэй байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хүн ипотек, автомашин, цалин, тэтгэврийн зээлтэй байна гэсэн үг. Харин ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байна. [/su_quote] [Tweet "Зээлтэй иргэд зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтээ ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө гаргана."] Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрвээ  чирэгдэл  учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна гэдгийг Монгол банкнаас онцолжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.