Г.Занданшатар: Энэ удаагийн төсвийг “Иргэдийн төсөв” гэж нэрлэж байна

Г.Занданшатар: Энэ удаагийн төсвийг “Иргэдийн төсөв” гэж нэрлэж байна

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар 2026 оны төвсийн төслөө бүрэн бүрэлдэхүүнээрээ танилцууллаа.

Юун түрүүнд Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар энэ удаагийн төсвийг “Иргэдийн төсөв” гэж нэрлэж байгаа аж.

Учир нь, 31 их нядын орлого, 33 их наядын зарлага, 1,3 их наядын алдагдалтай уг төсөв татар төлөгчдөө дэмжсэн, татварын ачааллыг багасгасан, төсвийн зардлыг хумьсан, төсвийн тэлэлтийг анх удаа хязгаарласан төсөв болсон гэж үзжээ.

541693652 4162585070623799 153629776464877318 n 300x200

Мөн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 1,3 их наядаар буюу 5,5 дахин нэмсэн бол боловсролын сабарын төсвийг 1 их наядаар нэмж, 1,3 их наядад хүргэжээ.  Харин эсэргээр нь татварын ачааллыг 3-4 их наядаар бууруулсан. Ингэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг сая төгрөг хүртэлх худалдан авалтанд 5 хувь болгож нэмэгдүүлжээ.

[su_quote]Харин түүний онцолж буйгаар танаж болохгүй зардал төсвийн тэлэлтийг бий болгож байгаа бөгөөд 6 хувиар тэтгэвэр нэмэхэд 310 тэрбум, 1,3 сая хүүхдэд олгож буй 100 мянган төгрөг төсөвт 1,6 их наяд төгрөг эзэлж байна. [/su_quote]

Сангийн сайд Б.Жавхлангийн онцолсноор,

[su_quote]НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь төсвийн бааз суурийг нэмэгдүүлж, бүртгэлийг сайжруулах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, буцаалт нэмэгдэхийн хэрээр НӨАТ төлдөггүй ААН-үүдийг шахаж, бүртгэл сайжирна гэж үзжээ. [/su_quote]

Харин Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт,

[su_quote]Төрийн алба хаагчдыг 13 мянгаар цомхотгож, оронд нь технологиор орлуулах арга хэмжээ авна гэв. [/su_quote]

Мөн түүний хувьд Go Mongolia, Welcome to Mongolia гэх төслүүд дээр ихээхэн зардал гаргасан ч зарцуулалт тодорхойгүй байгааг дурдаад, ер нь өмнөх Засгийн газрын үйл ажиллагаан дээр хэдэн их наядаар тоологдох зөрчил гарсан. Энэ бүхэн дээр шалгалт хийж,  танилцуулахаа дурдлаа.

542297899 4162584997290473 3338011627682532217 n 300x200

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын онцолсноор,

[su_quote]Хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 5,6 хувь өсөхөд хөдөө аж ахуйн салбар дангаараа 3,6 хувийг бүрдүүлсэн. Мөн хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд 58000 ажлын байр шинээр бий болгож чадсан. Ирэх жил энэ өсөлтөө үргэлжлүүлнэ, гэв. [/su_quote]

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,

21 аймаг даяараа түргэн тусламжийн машин нь явуулын эмнэлэг маягаар ажилладаг зориулалтын түргэн тусламжийн 150 машин нэвтрүүлнэ. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, Хавдрын 2-р эмнэлэг байгуулж, Зүрх судасны үндэсний төв байгуулж, 17 аймагт Яаралтай түргэн тусламжийн эмнэлэг шинээр барьж байгуулна, гэв.

Боловсролын сайд П.Наранбаярын хувьд,

[su_quote]Багш нарын ачааллын цалингийн нэмэгдэлд 100 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байр байр барьж, 66 тэрбумаар тоног төхөөржмийн шинэчлэлт хийхээр төсөвлөжээ. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.