Б.Батбаатар: Манай нам Засгийн газарт хамтарч байгаа бол гэрээ хийх ёстой

Б.Батбаатар: Манай нам Засгийн газарт хамтарч байгаа бол гэрээ хийх ёстой

[su_quote]ИЗНН Засгийн газартай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулсан. Уг асуудлаар нь бид ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.[/su_quote]

ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар:

-Г.Занданшатар сайдын тэргүүлсэн Засгийн газарт 3 нам хамтарч ажиллаж байгаа. Бид гэрээний асуудлаа шийдэх шаардлага байна гэж үзсэн. Тэгээд намын улс төрийн зөвлөлөө хүралдуулаад, хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулсан.

Танай нам Засгаас гарна гэж санал нэгдсэн юм байна, зөв үү?

-Үгүй. Улс төрийн зөвлөлийн хурлаараа ярилцсан. Парламентын намууд хамтарч Засгийн газрыг бүрдүүлж байгаа тохиолдолд намууд хамтарч гэрээ хийх ёстой. Тэр дагуу л ярих ёстой гэж үзсэн.

Гэрээний цаана албан тушаалын асуудал л хөндөгддөг юм биш үү?

-Өмнөх Засгийн газрын гэрээ олон нийтэд ил болоогүй байна. Манай нам хэрэв гэрээ байгуулбал ил тод тавина. Тэндээс та бүхэн харах боломжтой.

-Танай нам Засгийн газраас гарна гэж байгаа нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тогтлолт яваад байна гэж хардаад байна?

-Манай намын гишүүд ч тэр, өөр намын гишүүд ч чөлөөтэй сэтгэх, хардах эрхтэй. Бид тэр эрхэнд халдаж болохгүй.

-Анхнаасаа гэрээгүйгээр итгэлцэл дээр тохироод хамтарсан гэсэн үг үү?

-Ерөнхий сайдын хувьд гэрээ хийнэ гэдэг зүйл ярьсан. Гэхдээ 3 нам хамтарч засгийн газарт ажиллаж байгаа учраас Ерөнхий сайдтай хамтарч ажиллах гэрээ биш намын дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.