Хотын дарга Х.Нямбаатарт дайх инженерийг үг
[su_quote]Нэгэн инженер Хотын дарга Х.Нямбаатарт хандан явган замын хавтан, боржин бордюрын ажлыг инженерийн өнцгөөс тайлбарлажээ.[/su_quote]
1. Даацын хувьд өмнөх 25х12.5 хэмжээтэй жижиг шахмал бетон хавтан нь хамаагүй илүү. Дээрээс ирэх даралтыг хүлээж авах талбай жижиг байх тусам хүчний хуваарилалт багаар ирнэ. Уг шахмал бетон хавтанг хамгийн хүнд даацын нүүрсний боомтын талбай дээр хүртэл ашигладаг (Замын-үүдийн боомтод бодит жишээ бий)
2. Авто замынхаа ус зайлуулах системийг шийдээгүй тул явган замын доор ус ихээр хуримтлагдаж суулт өгнө. Том талбайтай хавтан учир суултад дороо хагарна.1 жилийн дараа, аз таарлаа гэхэд 2 жилийн дараа ихэнх нь хагарна
3. Нэгэн хэвийн уйтгартай өнгө төрх. Ялангуяа манайх шиг утаандаа сааралтсан хотод бол бүр дүнсгэр харагдана. Олон янзын өнгөтэй, загвартай явган замтай байвал алхаж яваа хүнд ч арай тухтай мэдрэмж өгнө.
4. Бүх бродюраа солихоос өмнө замын налуулга, усны хаялгын трапаа стандартын дагуу хийх ёстой байсан. Одоо өнгөрсөн. Зам дээр ус тогтох нь хэвийн үзэгдэл биш ба зураг төсөлд бүх усыг зайлуулахаар тусгах, түүнийг зургийн дагуу хийж гүйцэтгэх жамтай.
5. Монголчуудын машинаа явган зам дээгүүр гаргадаг "оркжилт" одоо хүртэл байгаа тул хичнээн гонгиноод ч дээгүүр нь машинаараа гараад бүгдийг нь хагална. Тийм учраас илүү даацтай хувилбараар шийдэх байсан.
6. Өвөл халтиргаа гулгаа ихтэй. Өмнөх жижиг явган замын хавтан нь хүний хөлийн тавхайгаас жижигхэн тул гулгуулдаггүй байсан.
7. Хараагүй хүн, тэргэнцэртэй хүн, дугуйтай хүний зорчих боломжит байдлыг энэ 2 ажлаар бүрэн хангаж болох байсан ч нөгөө л байдаг хэвээрээ.
8. Санхүүгийн хувьд хэт өндөр зардалтай. Нэг ангид 60-70 хүүхэд хичээллэж, өвөл дулаан тасалдахгүй байх эсэх нь тодорхойгүй байх энэ нөхцөлд зүгээр байгаа замаа чулуу болгоно гэдэг бол оройгүй тэнэглэл.
9. Тэнэг хүнд юм ойлгуулна гэдэг хамгийн боломжгүй зүйл юм даа, гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.