УУЧЛААРАЙ, ХҮҮХДҮҮД МИНЬ!

УУЧЛААРАЙ, ХҮҮХДҮҮД МИНЬ!
[su_quote]Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхдүүдээс уучлалт гуйжээ. [/su_quote]
Тэрээр,
Сайн байцгаана уу, бяцхан сурагчид аа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны бяцхан үрс ээ.
Хичээлийн шинэ жилийн энэ өдөр та нартаа явганаар алхаад очих зайд бага сургууль нээлгэхийг хүсч хөөцөлдөж эхэлснээс хойш 10 сар өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл 18-р хорооны нутаг дэвсгэр дээр улсын сургууль байгуулагдсангүй.
Алхаад очих газар болох Удирдлагын академийн байр яг хажууханд байгаа боловч төрийн албан хаагч нарын нэрээр түрий барьсан дарга нар байрыг хүүхдүүдэд суллаж өгсөнгүй ээ. Байрны эргэн тойрны газарт шинээр орон сууц барьж газрын наймааг л тэнд цэцэглүүлж байна.
Ингээд та нар минь дахин нэг жил өндөр төлбөртэй хувийн сургуульд сурах, эсхүл гэрээсээ хол газар анги танхим хүрэлцээгүй улсын сургуульд чихэлдэн суралцах замтай үлджээ.
Эвий хүүхдүүд минь︕
sa 300x169
Монгол улсын иргэн болж төрсөн хүүхдүүд Үндсэн хуулиар олгогдсон үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олж авах эрхээ эдэлж чадахгүй байгаа хоёрхон хорооны нэг нь ХУД-ийн 18-р хороо. Энэ хорооны иргэд, хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг ХУД-ын төлөөлөгчийн хувьд Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag нарт би биечлэн орж танилцуулсан юм. Өмнөх засгийн газарт ч бас бичгээр танилцуулаад огт хариу аваагүй юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Удирдлагын академийн барилгаас хүүхдүүд та нарын боловсролд зориулах хүсэлтийг минь ихэд нааштай хүлээж авсан боловч, түүний багт ажилладаг Бямбацогт хэмээх сайд "Төрийн албан хаагчдаа яах болж байна, уламжлалт байшингаа хүүхдүүдэд булаалгах болж байна уу, төрийн уламжлал ингээд тасрах ёстой юу" гэж маш хүчтэй эсэргүүцэж байсан юм.
Засгийн газрын мэдэлд байдаг сургуулийн байшин яг хажууханд чинь байхад Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа үр хүүхдүүдээсээ хүлцэл өчье︕ Төрийн албан хаагч нарыг сургаж чадах маш олон их дээд сургууль, сургалтын төвүүд аймаг, дүүрэг, хотын төв, хотын зах, уулын аманд олноороо байдаг боловч заавал ХУД-ийн нутаг дээр, заавал Удирдлагын академийн барилга дотор засаг төрийн дарга нар цуглаж, ангижав болцгоож, нийлж найрч ашиг сонирхлоороо бат холбогдож байх ёстой гэж үздэг Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag сайдаар хүүхдийн эрхийг дээдлүүлж чадаагүйдээ хүлцэл өчье︕
Эцэст нь сайд нарт хандаж хэлэхэд,
[su_quote]Монгол төрийн дархлаа нь Удирдлагын академи биш ээ. Удирдлагын академи байтугай ганц ширхэг байшин барьдаггүй байхдаа ч Монголын төр өв уламжлалаа гэрээс гэрт, өртөөнөөс өртөөнд зааж сургаад хүчирхэг оршиж чадаж байсан түүх бий. Хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөх боломжоо олж харахгүй төрийн дархлааг өмнөө барьж асуудлаас зугатааж буй ЗГХЭГ-ын дарга, сайд Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag энэ Засгийн газарт ажиллаж байгаад харамсаж байна.[/su_quote]
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл
2025 оны 9 дүгээр сарын 1.
541997222 1322116299279352 5625375762749525376 n 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.