Л.Оюун-Эрдэнийн постонд 13000 хүн хариу үйлдэл үзүүлсний 60 хувь нь түүнийг шоолж, үлдсэн хэсэг нь "троллдов"
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэг өдрийн өмнө "Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг..." хэмээх постыг цахим хаягтаа нийтэлсэн. Харин энэхүү постод олон нийт ямар хариу үйлдэл үзүүлснийг дүгнэж үзье.
Түүний постод нийт 13000 мянган хүн хариу үйлдэл үзүүлжээ.
Үүний дотор 60 гаруй хувь нь буюу 8000 хүн шоолж, 5000 хүн дэмжиж лайк даржээ. Харин тэрхүү лайк дарж дэмжсэн хүмүүсийн бараг 90 хувь нь тролл хаяг буюу гадаад нэртэй/Камбож, Вьетнам/ бодит бус хаяг байх аж.
Энэ бол тэр хуурамч хаягаар "тархи угаалт" хэрхэн хийж байсны ч илрэл гэж болно. Харин 2100 хүн коммент бичсэний дийлэнх нь түүнийг шоолж, харааж зүхсэн агуулгатай байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл олон нийтийн энэхүү хариу үйлдэл бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд монголын ард түмэн хэрхэн дургүй байгаагийн илрэл гэж харж болно. Мөн түүнийг улс төрд монголын ард түмэн нэгэнт хүлээж авах нөхцөлгүй болсон гэсэн үг юм.
Баримт болгох үүднээс зураг хавсаргав:

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.