ИЗЗН-ыг Засгаас гаргаж, Г.Занданшатарын Засгийн газрыг унагахаар санаархаж буй Л.Оюун-Эрдэнэ амь орж эхлэв үү?
УИХ-д дөрвөн суудалтай Иргэний зориг ногоон нам/ИЗНН/ намын зөвлөлийн хуралдаанаа 09-р сарын 01-нд хуралдуулахаа зарлаад байна. Уг хурлаараа Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас гарах талаараа ярилцах аж.
Тус намыг Г.Занданшатарын Засгийн газраас гарах талаар ярьж эхэлсэн нь "женко" Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнийн улс төрийн дараагийн нүүдэл хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна.
[su_quote]Учир нь өнгөрсөн 06-р сард суудлаасаа салснаасаа хойш Америкт амьдарч байсан Л.Оюун-Эрдэнэ монголд эргэн ирж, улс төрийн өшөө авалтаа эхэлсэн бололтой. Түүний хувьд өнөө өглөө өөрийн цахим хуудаснаа "Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг..." хэмээн бичиж, "амь орсноо" зарлаад байгаа юм. Гэвч түүнийг монголын ард түмэн нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь бичсэн комментуудаас тодорхой харагдаж байна. [/su_quote]
Л.Оюун-Эрдэнэ намынхаа 70-аад оныхныг улс төрөөс шахах оролдлого хийж эхэлсэн бөгөөд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг унагахын тулд ийнхүү ИЗНН-ыг засгаас гаргахаар тохиролцсон байх магадлалтай.
Ямартай ч намрын улс төр халуухан эхэлж, нэг хэсэг нь даргаа сольж, зарим нь засгаас гарах нь тодорхой болж байна. Харин эрх баригч МАН энд тэнд, бүлэг фракцуудаараа уулзалт хийж, хэн хүчтэй байгаа нь намын даргаа авах хуйвалдаануудаа ч өрнүүлж эхлээд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.