Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нарын нэг АН-ын шинэ даргаар сонгогдоно
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр 12:30 цагаас хуралдах тов гарчээ. Энэ хурлаар намын шинэ даргыг сонгох бөгөөд намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлуудыг мөн хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар нэр дэвшихээр яригдаж байгаа ч тус намын дүрэм ёсоор намын дарга нь намд элсээд 10 жил болсон, ҮБХ-ны гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой. Тиймээс ҮБХ-д шинээр орж ирсэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар намын даргад өрсөлдөх боломжгүй юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэрээ татах тохироо хийсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар намын даргад өрсөлдөхөөр болж байна.
[su_quote]Энэ хоёр гишүүний ҮБХ дээр аль олон дэмжигчидтэй нь АН-ын дараагийн дарга болно. АН-ын ҮБХ 21, 9 дүүргээс сонгогдсон нийт 380 гаруй гишүүнтэй. Тэдний саналыг багцалж чадсан нь намын дарга болох юм.[/su_quote]
Харин АН-ын одоогийн дарга Лу.Гантөмөр 2023 онд хагарч, бутраад байсан намаа эвлүүлэн, нэгтгэж, намын даргын ажлыг 3 жил орчмын хугацаанд гүйцэтгээд өнөөдөр ажлаа өгөх гэж байна. Тэрээр ҮБХ-ны хурал дээр мэдэгдэл хийх ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.