Өвөрмонгол сэтгүүлч Э.Хурц: Өвөрмонголын дэд бүтцээс эхлээд Монголд нутагшуулах хөгжлийн шийдлүүд их бий
"Монгол-Хятадын V экспо"-д Монголын талаас 350 гаруй, хятадын талаас 1200 орчим нийт 1500 орчим аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн экспо манай улсын хувьд ямар ач холбогдолтой болж байгааг онцлон хүргэе.
ХХААХҮЯ-ны МААГ-ын дарга Ц.Мөнхнасан: хаягдаж байгаа дайвар бүтээгдэхүүнийг үнэд хүргэх талаар ярилцаж байна

-Монгол-Хятадын V экспогийн чухал зүйл нь хоёр улсын төрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн инновацийг ахиулцгаая гэдэг уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас 350 гаруй ААН-ийн төлөөлөл, 100 гаруй төрийн болон судлаачдын төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн хуралд Монгол, Хятад хоёр улс мал ахуйн салбараас ашиглагдахгүй байгаа дайвар бүтээгдэхүүнүүд дээр нэлээд ач холбогдол өгч ажиллах хүсэл, санал гаргаж байна.
[su_quote]Жил бүр 140 мянга орчим тонн хүнсний бус, 260 мянга орчим тонн хүсний дайвар бүтээгдэхүүн мал аж ахуйн салбараас гардаг ч ашиглагддаггүй. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаар дэмжээд, хятадын талтай хамтарч бүтээгдэхүүн болгож чадвал тус бүртээ 220 саяас дээш ам.доллар шингэсэн өртөг олох боломжтой.[/su_quote]
Ингэж чадвал уул уурхайн бүтээгдэхүүний дараа мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн голлох экспортын бүтээгдэхүүн болох боломжтой.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Бид Хятад Улсаас AI технологи, дэвшлийг ашиглаж, ноолууран бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

[su_quote]Монгол, Хятадын ноос, ноолуурын бүтээгдэхүүний холбоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ны санамж бичиг зурлаа. Монгол Улсад түүхий эдийн арвин их нөөц байдаг. Ноолуурын дэлхийн зах зээлийн 90 гаруй хувийг монгол, хятад хоёр улс бүрдүүлдэг. Гэвч Монгол Улсын хувьд ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах, өртөг шингээх тал дээр учир дутагдалтай.[/su_quote]
Тиймээс бид энэ экспо дээр танилцуулж байгаа хятадын технолги, AI, микроскоф, тестинг зэргийг ашиглаж ноолууран бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц болгохын тулд хоёр орны холбоод, аж ахуйн нэгжүүд цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал байна. Үйлдвэрлэлийн олон мянган жилийн түүхтэй хятадаас туршлага судлах нь бидэнд маш үр дүнтэй аижл болж байна.
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат: Бид анхан шатны ноолуур гаргадаг байсан бол одооноос 2 дахь шатны буюу ялгасан, самнасан ноолуур гаргах тал дээр хятадын талтай тохирлоо
-Монгол, Хяатадын ноос, ноолууран бүтээгдэхүүний холбоо олон жилийн түүхтэй. Энэ удаад цаашдын 4 жилийн хамтын ажиллагаагаа тохиролцлоо.
Манай монголын ноолуурын 90 хувь нь бор, хятадынх цагаан. Бэлтгэх технологи нь ч өөр. Манайд түүхий эд байгаа боловч технологи муу байгаа учраас хятдын технологийг нэвтрүүлэх талаар ч ярилцлаа.
Өвөр монголын сэтгүүлч Э.Хурц: Өвөрмонголын дэд бүтцээс эхлээд Монголд нутагшуулах хөгжлүүд их байна

-Монгол-Хятадын экспог 5 дахь удаагаа сурвалжилж буй Өвөрмонголын Өдрийн сонинны “Солонго” мэдээллийн төвийн редактор Э.Хурцаас бид сэтгэгдлийг нь сонслоо. Түүний хулж буйгаар Өвөрмонголоос монголд нутагшуулах олон шийдэл, санаа байна.
[su_quote]Тухайлбал, давхар гүүрнүүд, Хөх хотоос хятадын бүс болгон руу хурдны галт тэрэгтэй болсон. Хөх хот дотроо метротой боллоо. одоо шинэ онгоцны буудалтай болж байна. Дараагаар нь шинэ нисэх буудал руугаа метро тавьж байна. Энэ бүхнийг монголд нутагшуулах боломжтойг онцолж байна.[/su_quote]
Монгол-Хятад экспод 2 дахь жилдээ оролцож байгаа ЖДҮ эрхлэгч Ц.Цэрэнчимэг эко лаа, савангаа хятадын зах зээлд борлуулдаг болжээ

"Чимэг" урлан эко саван, лаа, машины үнэртүүлэгчийг гар аргаар хийдэг бөгөөд бүтээгдэхүүнээ аль хэдийн хятадын зах зээлд борлуулдаг болжээ."Чимэг" урлангийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнчимэгийн хэлснээр Монгол-Хятадын экспод оролцсоноор борлуулалт өндөр байхаас гадна, бүтээгдэхүүнээ сайн таниулж, хөрөнгө оруулагч татах боломжтой аж.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.