П.Сайнзориг: Боловсролын яамны арчаагүй байдлаас болж 09.01-нд 17235 сурагч, 4870 цэцэрлэгийн хүүхэд хичээлдээ явж чадахгүй!
[su_quote]УИХ-ын гишүүн П.Сайнзориг шинээр баригдсан 17 сургууль, 20 цэцэрлэг сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас 9 дүгээр сарын 01-ний өдөр 17235 сурагч, 4870 цэцэрлэгийн хүүхэд хичээлдээ явж чадахгүйд хүрсэн талаар онцолжээ. [/su_quote]
Тэрээр,
-Өнөө жил сургууль, цэцэрлэгийн зориулттай 138 барилга Нийслэл УБ хотод баригдаж байгаа юм байна. Сүүлийн нэг жилийн дотор 18 барилгыг ашиглалтад оруулсанаас гадна, Нийслэлийн төсвөөр “түрээслээд худалдан авах” нөхцөлөөр 6 цэцэрлэгийг шилжүүлэн аваад байна.
Мөн их засварын ажилд өмнөх жилүүдэд 5-7 тэрбум төгрөг баталж хэрэгжүүлж ирсэн бол энэ жил 27,7 тэрбум төгрөгийг Нийслэлээс баталж, нийслэлийн 177 сургууль, цэцэрлэгийн обьект дээр их засвар (сантехник, цахилгаан, фасад, дээвэр…гм)-ын ажлыг тухайн дүүргүүд нь хариуцан хэрэгжүүлж байна.
Мөн нийслэлээс сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 108 тэрбум, сургууль, цэцэрлэг барих 22 байршилд газар чөлөөлтөд 70 тэрбум, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд 198 тэрбум, сургууль, цэцэрлэгийн их засварт 20 тэрбум, сургуулийн уурын зуух болон нэмэлт шугам, сүлжээний засварт ЗД-ын нөөцөөс 6.2 тэрбум, нийт 402 тэрбумыг нийслэлийн төсвөөс гарган шийдвэрлээд байгаа юм байна.
Гэвч шинээр 17 сургууль, 20 цэцэрлэгийн барилга ашиглатад орсон ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас 9 дүгээр сарын 01-ний өдөр 17235 сурагч, 4870 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй болоод байна.
[su_quote]СХД-т 3 сургууль буюу 62 дугаар сургуулийн өргөтгөл, 150 дугаар сургууль, 171 дүгээр сургууль, Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 1 гэх мэтээр 12 сургууль, 19 цэцэрлэг, 12 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор тоног, төхөөрөмж, хүүхдийн ширээ, сандалгүй байна.[/su_quote]
Жишээ нь, СХД-ийн Баянхошууны 341 дүгээр тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ашиглатад орсон боловч өнөөдрийг хүртэл шаардлагатай тоног төхөөрөмж нь хангагдаагүйн улмаас хүүхдүүдээ авч чадаагүй байна. Багш нар ажлаасаа түрүүч нь гараад эхэлсэн байна. Хэн хариуцлага хүлээх бэ? Боловсролын яамны энэ арчаагүй байдал тусгай хэрэгцээт хүүхдийн эсрэг ялгаварлан гадуурхалт гэж хэлж болно.
2025 оны Улсын төсөвт Боловсролын сайдын багцад 32.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулсан бөгөөд 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авалтаа зохион байгуулж чадаагүй үндэслэлээр 11 орчим тэрбум төгрөгийг татуулаад ийм нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм байна... гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.