Монгол-Хятадын 5-р экспод монголын 350 гаруй ААН 700 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчилж байна

Монгол-Хятадын 5-р экспод монголын 350 гаруй ААН 700 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчилж байна

“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотод 2025.08.25-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 350 гаруй аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс шир, гоо сайхан, бэлэг дурсгал, арьсан эдлэл, хүнс зэрэг 700 гаруй нэр төрлийн органик бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Бичлэг үзэх линк:

4b6522c2 4e6c 445b 8e72 a857cfa193c4 300x225 76408f64 6d50 40f8 825b 06fed1e0e65b 225x300

03f2b7aa a650 43ab b8b5 9282c0f747a0 225x300 922106f7 c1fd 4232 9ad8 eb4d36a18f61 225x300 f5f3d8f3 fc02 406b b635 c0a8c16169f0 225x300 70e75ca6 2e00 4f33 9d6c f0245c3f7df2 225x300 490dbc16 985c 4d79 9178 65a2ffd6371e 225x300

1558c712 9c29 47f0 bb12 17cf25c67646 225x300   06082bde 4ee9 402c aac2 5689a3966f29 225x300

[su_quote]Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид экспогийн үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-ын хэрэглэгчдэд таниулж, онцлог, давуу талаа сурталчилж байгаа юм. Монгол-Хятадын 4-р экспод оролцсон монголын ААН-үүд 3,5 тэрбум орчим төгрөгийн борлууллат хийж байжээ. [/su_quote]

Мөн Монгол Улсаас экспортод гаргахад олон улсын шаардллага стандартыг хангах экспортын өрсөлдөх чадвар, уламжлалт үйлдвэрлэлийн өв соёлыг харуулж,  үндэсний брэндийг олон улсад гаргах, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээнүүд болж байна.

0cce8dd3 f900 42cc aecc 5ad1b87c1f8f 300x225

2cdf9658 87bd 4876 a3eb e045ec3f216b 300x225 d567f45a b74c 4748 8f28 3e6986ef5703 300x225

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн экспог нээж хэлсэн үгэндээ,

55f20adc 0214 410a 9649 186abe1f0390 300x225

“Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн түүхэн, тэмдэглэлт ой өнгөрсөн онд тохиосон. Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцаанд суурилан, хоёр орны харилцааг итгэлцэлтэй, өргөн хүрээтэй, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүнзгийрүүлэхэд “Монгол-Хятадын экспо” арга хэмжээ үр дүнтэй чухал түншлэл болсоор ирсэн.

[su_quote]2024 онд Монгол Улс нийт 163 улстай гадаад худалдаа хийснээс, БНХАУ нь манай хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бөгөөд хоёр улсын нийт худалдааны эргэлт 18.6 тэрбум ам. долларт хүрсэн нь худалдааны эргэлтийг 20 тэрбум ам. долларт хүргэх Төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн зорилтод ойртсоныг харуулж байна.  [/su_quote]

2015 онд анхдугаар экспог хоёр орны худалдаа, аж үйлдвэр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын түвшний үзэсгэлэн, форумын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дараа дараагийн экспо нь цар хүрээний хувьд өргөжин тэлж эрчим хүч, цахим эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд болон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. Хоёр жил тутам зохион байгууллагддаг “Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд харилцан туршлага солилцох, шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг эрэлхийлэх, инноваци, дэвшилтэт технологийг нутагшуулах, соёл, нийгэм, техник технологийн олон талт харилцааг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг тэлэх, хамтарсан үйлдвэр байгуулах,  гэрээ хэлэлцээр байгуулах өргөн боломжийг нээж байна.

[su_quote]Түүнчлэн бид энэхүү арга хэмжээг зөвхөн худалдаа, үзэсгэлэнгийн арга хэмжээ төдийгүй хөдөө аж ахуйн салбарын хамтарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн чуулган, хөрөнгө оруулалтын форумын чиглэлээр өргөжүүлэн зохион байгуулах, ногоон хөгжил, хөдөө аж ахуйн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа зэрэг шинэ чиглэлээр өргөжүүлж, харилцан ашигтай, тэнцвэртэй байдлаар хөгжүүлэх нь чухал юм.[/su_quote]

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл болон дагалдах үйлчилгээний салбарын уялдаа холбоог бэхжүүлж, ханган нийлүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, худалдааны сүлжээг цахим технологиор нэгтгэх зорилгоор салбарын бодлогын хүрээнд “Мал аж ахуй, үйлдвэрлэл, технологийн эко парк” цогцолборыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологид тулгуурлан олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ бий болгох чиглэлээр цаашид энэхүү экспо арга хэмжээг өргөжүүлж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.

[su_quote]Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргахад эрхэм үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид Та бүхний оролцоо, хувь нэмэр хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе” хэмээсэн юм.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.