Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг намрын чуулган эхлэхээр өргөн барина
[su_quote]УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Хувь хүний орлоггын албан татвар/ХХОАТ/-ыг 1% болгох хуулийн төслийг намрын чуулган эхлэхээр УИХ-д өргөн барих талаар жиргэжээ. [/su_quote]
Одоогоор тус хуулийн төслийг дэмжиж УИХ-ын 33 гишүүн гарын үсэг зурсан аж.
ХХОАТ-ыг 1% болгох цахим өргөдлийг иргэн Р.Шинэгэрэл өнгөрсөн 4-р сард санаачилсан бөгөөд D parliament сайт дээр 100 мянган иргэн гарын үсэг зурж, дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төсөл санаачлах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа уг хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барихаа онцолж байсан юм.
Тэгвэл намрын чуулганы 09-р сарын 15-нд эхлэх үед өргөн барих аж. Хэрэв уг хуулийг батлуулж чадвал хоёр сая төгрөгийн цалинтай иргэн ХХОАТ-ын 9 хувиа төрд хураалгалгүй авч үлдэх боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, төрд 200 мянган төгрөг төлдөг бол 1% болгож бууруулснаар 20 мянгыг төлж, үлдсэн 180 мянган төгрөг нь иргэнд үлдэх юм.Ингэснээр иргэдийн бодит орлого нэмэгдэнэж гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.