АН-ын даргад нэр дэвшигчдийг боловсрол, туршлагаараа Ж.Баярмаа тэргүүлж байна

АН-ын даргад нэр дэвшигчдийг боловсрол, туршлагаараа Ж.Баярмаа тэргүүлж байна

[su_quote]Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Г.Ганбат, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ц.Туваан нарын нэр яригдаж байна.[/su_quote]

Харин тэдний хэн нь ямар боловсрол, туршлагатай талаар харьцуулж үзье.

Дээрх нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар л гадаадад сургууль төгсчээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженерээр төгссөн орос хэлтэй бол Ж.Баярмаа Япон Улсын Осакагийн Их Сургуулийг, Нийгмийн ухааны чиглэлээр дүүргэжээ.

Харин эдэн дунд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ганцаараа Англи, Орос, Япон гэсэн гурван хэлтэй гадаад харилцаа, олон улсын харилцааны салбарт хамгийн олон жил ажиллажээ. Мөн  тэрээр улс төрийн туршлага ч багагүй хуримтлуулжээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат парламентад хамгийн олон удаа буюу 4 удаа сонгогдсон туршлагаараа илүү бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар тус бүр 3 удаа сонгогдсон, бүлгийн дарга, Засгийн газрын гишүүн хийж байснаараа илүү улс төрийн туршлагатай гэж харагдахаар байна.

Тэдний намтрыг танилцуулъя.

Оюунсайханы Алтангэрэл:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн нэгдүгээр сургууль
2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, эрх зүйн магистр
2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, нийтийн удирдлагын магистр
2017 оноос Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн Их сургууль, докторантзэрэгтэй. Англи хэлтэй гэжээ.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001-2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлагажигчаар
2002-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтнаар
2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицер
2006-2007 онд МӨХ-ны сургалтын хорооны дарга
2007-2009 онд Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн
2009-2012 онд Хуулийн фирмийн захирал
2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга
2016-2018 онд Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн
2018-2020 онд Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
2019-2023 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
2023 онд Ардчилсан намын дэд дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Жудагийн Баярмаа:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1989 онд Нийслэлийн 10-н жилийн 23-р тусгай дунд сургууль
1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10-н жилийн сургууль
1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш
2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага
2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр
2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
Англи, Орос, Япон хэлний өнөр мэдлэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1997 онд Хүүхдийн төлөө Үндэсний Төвд гадаад харилцааны хэлтсийн ажилтан
1997-1998 онд Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан
1998-2001 онд JCI Mongolia-д Ерөнхий Нарийн бичгийн дарга
2001-2003 онд Канад-Монголын бизнесийн нийгэмлэгт менежер
2004-2005 онд БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга
2014-2016 онд ГХЯ-ны Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн Дэд захирал, ТЗУГ, ОТХАГ-т 1-р нарийн бичгийн дарга
2016-2019 онд УИХ-ын Тамгын Газарт Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
2022 оноос Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны тэргүүлэгч
2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Дашдондогийн Ганбат:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1969-1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль
1977-1979 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер
1997-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Орос хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1979-1982 онд Ардын армийн салаа салбарын захирагч
1989-1992 онд Ардын армийн салбарын техникийн орлогч инженер
1992-1996 онд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал
1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга
1999-2004 онд "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга
2004-2012 онд "Техник импорт" ХК-ийн ерөнхий захирал
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
2016-2020 онд "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2021 оноос Ардчилсан намын тэргүүн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Чулуунбилэгийн Лодойсамбуу:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2005 онд 73-р дунд сургууль
2010 онд Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч коллеж, Cэтгүүлч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2007-2010 онд “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч
2010-2012 онд “Шууд.мн”, “Шууд” телевизэд сэтгүүлч
2012-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч
2014-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч
2016-2018 онд “PResident PR agency” захирал
2018-2019 онд Тв6 телевизэд Продюсер
2018-2019 онд НТВ телевизэд Продюсер
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Бөхчулууны Пүрэвдорж:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагчаар төгссөн. Англи, Орос хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Цэвэгдоржийн Туваан:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
2000 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, бакалавр зэрэгтэй.
Орос, Словак хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2017-2020 онд
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга
НХҮЕГ-ын дарга
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ардчилсан Намын дэд дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил
1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль - Эрх зүйч /бакалавр/
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Хууль Зүйн ухааны боловсролын магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Одонгийн Цогтгэрэл:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
2008 онд Удирдлагын академи, докторант. Англи хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.