Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/ 09-р сарын 28-нд хуралдах тов гарчээ. Хуралдаанаар намынхаа үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж.

[su_quote]Улмаар намын Их хурлаа 31-нд нь дахин зарлаж, Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Ардчилсан намын ҮБХ хуралдах сургаар намын даргад нэр дэвшигчдийн нэрс тодорч эхэлжээ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Г.Ганбат, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ц.Туваан нарын нэр яригдаж байна. [/su_quote]

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ц.Туваан, Х.Тэмүүжин нар "Женко" Х.Баттулгын талын нэр дэвшигчид бол одоогийн намын дарга Лу.Гантөмөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг намын даргад нэр дэвшүүлэхээр ярьж буй аж.

Харин УИХ-ын гшиүүн Ж.Баярмаа эмэгтэйчүүдийн төлөөллөөс ганцаараа, Г.Ганбат аль нэг фракцид төдийлөн харьяалагддаггүй бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг МАН-ын "халаас"-ны хүн гэж үздэг тул МАН талаас нэр дэвшүүлж байх магадлалтай.

Харин эднээс олон нийтийн болон жирийн гишүүдийн дэмжлэгийг хамгийн их авах магадлалтай нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нар.

Гэвч Ардчилсан намын дүрэмд намын дарга нь ҮБХ-ны гишүүнээр багадаа 4 жил ажилласан байх ёстой учир УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу намын даргад нэр дэвшгчийн шаардлага хангахгүй. Тиймээс Ж.Баярмаад магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

Гэхдээ нэр дэвшигчид намын гишүүдийн болон ҮБХ-д ихээхэн дэмжлэгтэйгээр гарч ирэх ёстой учир хэн нь ялалт байгуулахыг хэлэхэд эрт байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.