Үерийн 192 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 940 алба хаагч 143 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ

Үерийн 192 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 940 алба хаагч 143 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ
[su_quote]Өчигдөр /2025.08.21/ нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хорооллын зоорийн давхар усанд автсан нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн 940 алба хаагч 143 нэгж техник хэрэгсэлтэйгээр аюулгүй байдлыг ханган ажиллажээ.[/su_quote]
536553860 122221222706257880 5591148096957019880 n 300x201
538160725 122221223252257880 4542716150535840028 n 300x199
536635890 122221222994257880 4190033977809505425 n 300x204 537120492 122221223360257880 5395638845939407473 n 300x200 537264589 122221223048257880 3390541599718267534 n 300x199
Усанд автсан 43 байршлын 90 дуудлага мэдээллийн дагуу УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ-аас 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 8560 тонн усыг соруулан хэвийн байдалд оруулж, мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөмж хүргэсэн.
537201029 122221222820257880 7653404847773800929 n 300x196 537539073 122221223216257880 6540677590788035861 n 300x203 537802608 122221223306257880 9056858641937718552 n 300x225
Мөн 11 байршилд авто зам болон шүүрт худаг, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж, ус соруулж, 3.2 сая ам.метр талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байсныг тус өдрийн 22:00 цагаас эхэлж нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг зөөвөрлөн зам талбайг чөлөөлж ажиллажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.