“Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг санаачлагч С.Ганбаярыг Хятадын хил дээрээс буцаажээ

“Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг санаачлагч С.Ганбаярыг Хятадын хил дээрээс буцаажээ
[su_quote]Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэн С.Ганбаярыг хятадаар дамжин Малайз руу явах гэсэн ч хятадын хил рүү нэвтрүүлэхгүй буцаажээ.[/su_quote]
Тэрээр энэ талаараа нийтэлжээ: 
-2025 оны 8-р сарын 22-нд би хувийн шугамаар Малайзад болох олон улсын хуралд оролцохоор Бээжингийн Дашин нисэх буудлаар дамжин өнгөрөхдөө саатуулагдаж, Улаанбаатар руу буцаагдлаа.
Хятадын хил хамгаалах байгууллагууд миний үйл ажиллагааг “үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэж үзэн, БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 21, 25 дугаар зүйл-ийг үндэслэн хилээр нэвтрүүлэхээс татгалзсан.
Тэдний буцаахдаа хэлсэн үндэслэлүүд:
• “National Security” (Үндэсний аюулгүй байдал),
• “Capacity is Civic Engagement Administration” (иргэний нийгмийн оролцоотой холбоотой хүчин зүйл),
• “Suspended people” (тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй ангилал).
536286919 770373828692917 3541039217805235035 n 245x300
Эдгээр нэршил нь өөрөө иргэний оролцоо, хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг шууд аюул гэж үзэж буйг илчилж байна.
Энэ бол ганцхан миний асуудал биш.
Энэ бол:
• Иргэний нийгмийн орон зайг системтэйгээр хааж буй үйлдэл
• Хүний эрх хамгаалагчдыг гадуурхаж, дууг нь боомилж буй бодлого
• Өвөр Монголд эх хэл, соёлоо хамгаалах тэмцэлд оролцсон хүмүүсийг хавчих дарамтын үргэлжлэл...
[su_quote]2020 онд Өвөр Монголд монгол эх хэлээр боловсрол олгохыг хориглосны эсрэг бид “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг байгуулж, хэл соёлын төлөө дуугарсан. Өнөөдрийн миний буцаалт бол тэр тэмцлийг намжаах, нухчин дарах оролдлогын нэг хэсэг.[/su_quote]
Би эдийн засаг, сэтгэл санааны хохирол амссан ч энэ бол зөвхөн миний асуудал биш. Энэ бол Өвөр Монголчуудын эх хэлээ хэрэглэх эрх чөлөө, иргэний орон зай, хүний эрхийн төлөө дуугарч буй хүн бүрийн хамтын асуудал.
Би олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчид, хүний эрхийн төлөөх хамтрагчид, судлаачид, иргэний нийгмийнхнийг энэ үйлдэлд дуугарч, Хятадын хүний эрхийн хавчлагын бодлогыг баримтжуулан, эсэргүүцэхийг уриалж байна, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.