Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэл нэмэгдэж, орлого өсчээ

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэл нэмэгдэж, орлого өсчээ
[su_quote]Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллажээ.[/su_quote]
Хувийн хэвшлийн менежментээс төрийн удирдлага менежментэд шилжин 2022-2023 онуудад орлого нь тасалдаад байсан тус үйлдвэр сүүлийн хоёр жилийн борлуулалт, үйлдвэрлэл, олборлолт болон ерөнхий санхүүгийн үзүүлэлт нь Эрдэнэс Монгол гурппд харьяалагдах байгууллагууд дотроо гуравт бичигдэх түвшинд иржээ.
Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдаж болно гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм. 2025 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого 113%-тай биелж, татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөж, үйл ажиллагаа сайжирсаныг онцлоод, цаашид хаягдал төмөр боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрээ барихтай холбоотой үйл ажиллагаануудаа илүү идэвхжүүлэх шаардлагатай байгааг үүрэг болголоо.
535881322 1141264381392879 7146351111175606248 n 300x200
Одоогоор ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ хийгдэж, бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ ажилтай танилцаж, газар зүйн байршил болон технологийн сонголтыг зөв хийхийг онцоллоо. Хэрвээ гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлвэл нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гална 2028 он гэхэл 1200 ажлын байр шинээр нэмэгдэх, импортын бүтээгдэхүүнд гадагшаа урсаж буй жилийн 700-800 сая долларын урсгалыг дотооддоо үлдээх давуу талтай юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.