Х.Нямбаатар: Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэж, сүйтгэж байхад бид яаж усаа зайлуулж чадах юм бэ?
Өчигдөр буюу 08-р сарын 20-нд үргэлжлэн орсон борооны улмаас "Хүннү 2222", "Жапан таун" орчимд “Авто зам дээр их хэмжээний ус тогтсон” гэсэн дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллажээ.
[su_quote]Гэвч тухайн бүсэд браилга барьж буй 2-3 байгууллага ус зайлуулах шугамыг тасалж, эвдээд, өөрсдийн барилгын усаа шавхаж, хулгайгаар дүүргэж байсан гэдгийг олж тогтоожээ. [/su_quote]
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:
-Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ. Хөрсний усаа мөн төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байна. Ийм байхад бид яаж ус зайлуулах ажлаа хийж чадах юм бэ?
Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг ч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байна.
2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил л даа угтаа бол. Гэвч дахиад л энэ байршилд гаргалгаа гаргах ёстой болж байна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.