Иргэн: Гудамжинд хэвтэж байгаа хүн рүү энэ хүүгээр өөр хэн ч очсонгүй
Иргэний нийтлэл:
Гудманд унаад хэвтэж байсан хүн дээр хэн ч очсонгүй. Ганцхан энэ хүү ажлынхаа чөлөөгөөр гүйж очоод, сэрээгээд дэм өгч босгоод, халуун цай авчирч өгөөд, ар гэр рүү нь өчнөөн олон утас руу ээлж дараалан утасдаад, холбоо барьж тусалж байхыг хараад бахархлаа, энэ хүүгээр.
"Инк топ" бичиг хэргийн дэлгүүрийн Хан-Уул салбарын оффиссын ажилтан мундаг хүү юм байна. Дэлгүүрийнхээ хажууд асарт хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг хариуцан ажиллаж байгаа хүү байна. Би 103 дуудаад ирж амжаагүй байтал энэ хүү ар гэртэй нь холбогдоод, ирээд авах шиг боллоо.
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос ажил үйлс нь үргэлж бүтэж яваарай, сайн хүү, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.