Ц.Болорчулуун: Тариалалт буурсан учраас 100 мянган тонн хүнсний улаан буудай импортолно

Ц.Болорчулуун: Тариалалт буурсан учраас 100 мянган тонн хүнсний улаан буудай импортолно

Screenshot 2025 08 20 173534 300x198

 "Мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр энэ жил нийт нутгийн 30 гаруй хувь нь гантай байна гэж гарсан. Зарим аймаг, сумдад өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 77 сая толгой мал бэлчиж байгаа нь хонь толгойд шилжүүлбэл 130 сая толгойтой тэнцэнэ. Өнгөрсөн оны эцсээр 57.6 сая толгой мал тоолуулснаас энэ онд 20.1 саяыг хүлээн авсан байна. Засгийн газар малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлж, нийтдээ 20 сая орчим толгой малыг махны экспортоор гаргахаар төлөвлөсөн.
Мөн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зааварчилгаа гаргаж, тогтоолд хавсаргасан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жилийн өвс, тэжээлийн нөөц нэмэгдэж байгаа юм.
atriin ayan 300x184
2025 оны ургацын урьдчилсан балансаар улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 40.5 мянган тонн тосны ургамал, 100 мянган тонн тэжээл хураан авах боломж бүрдсэн. Харин тариалалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 60.5 мянган га-гаар буюу 10.5 хувиар буурсан байна.
Гантай нөхцөл байдлын улмаас ялангуяа Төв аймгийн хэд хэдэн сум, Сэлэнгэ аймаг бүхэлдээ, мөн Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн ургацын байдал доройтжээ. Иймээс хүнсний улаан буудайн нийлүүлэлт буурч, нийтдээ 168 мянган тонн улаан буудай гурилын үйлдвэрлэлд өгөх боломжтой гэх тооцоолол байна. Гурилын үйлдвэрүүдэд 50 мянга гаруй тонн нөөц байгаа ч ирэх онд 100 мянган тонн хүнсний улаан буудай дутна гэсэн тооцоо гарсан. Энэ хэмжээг импортоор нөхөхөөр төлөвлөсөн юм. Хаврын тариалалтыг тогтвортой явуулах зорилгоор 10 мянган тонн үрийн улаан буудайг мөн импортоор авах шийдвэрийг гаргасан" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.