NMN-ийн хохирогчид нэгдэж эхэлжээ

NMN-ийн хохирогчид нэгдэж эхэлжээ

[su_quote]"Дугархүү эмч" гэх хаягтай иргэн NMN гэх бүтээгдэхүүнийг "үс ургуулж, залуужуулдаг" хэмээн иргэдэд зарж буй нь хууран мэхлэлт болохыг БНХАУ-д амьдардаг иргэн С.Мөнхбат илчлээд буй. [/su_quote]

Дугархүү эмч нь Нидерландаас оруулж ирж зардаг гэх NMN  бүтээгдэхүүнээ хятадад хуурамчаар хийлгэж, оруулж ирж зардаг байсан талаар С.Мөнхбат мэдээлсэн. Тухайн хятад компани нь 27 000 ширхэгийг үйлдвэрлэж өгсөн талаар ч дурдсан байдаг.

Нэг бүрийг нь 280 000 төгрөгөөр зарсан гэж үзвэл Дугархүү эмч ойролцоогоор 12 000 000 000 төгрөгийг иргэдийг хуурах замаар олсон байж болзошгүй байгаа юм.

Уг асуудлаас үүдэн NMN гэх бүтээгдэхүүнийг ууж, хохирсон иргэд цахим орчинд нэгдэж эхэлжээ. Тус бүтээгдэхүүнийг ууж байсан "залуухан хүн нас барсан талаар нэг иргэн бичсэн бол зарим нь хараанд нөлөөлсөн, хууч өвчин сэдэрсэн" гэх мэт шалтгаануудаа бичжээ.

Мөн мэргэжлийн эмч, судлаачид "бүх өвчнийг анагааж, эдгээдэг бүтээгдэхүүн хэзээ ч ганц саванд багтах боломжгүй" гэдгийг онцолж, анхааруулсаар байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.