УИХ-ын намрын чуулганаар 4 гишүүнийг эргүүлэн татах уу?

УИХ-ын намрын чуулганаар 4 гишүүнийг эргүүлэн татах уу?

УИХ-ын намрын чуулган 09-р сарын 15-нд эхэлнэ. УИХ-ын намрын чуулганаар 2026 оны төсвийн төслөөс эхлээд олон чухал хууль, журмуудыг хэлэлцэхээр товложээ.

[su_quote]Мөн энэ чуулганаар шалгагдаж байгаа хэд хэдэн гишүүдийг эргүүлэн татаж магадгүй гэсэн таамаг гарчээ. Тухайлбал, гадаадын компаниас санхүүжилт авсан нь баримтаар нотлогдож, шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Э.Болормаа, Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, бусдаас авлига авч, мөнгө угаасан хэргээр шалгагдаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа мөн авлига авсан байж магадгүй гэх хэрэгтэй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарыг эргүүлэн татаж магадгүй аж. [/su_quote]

Энэ УИХ-д гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа олон арван гишүүн байгаа ч УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавчлан өдийг хүртэл эргүүлэн татагдаагүй байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.