Их эрдэмтэн Го.Аким нойр булчирхайн хорт хавдар тусчээ

Их эрдэмтэн Го.Аким нойр булчирхайн хорт хавдар тусчээ

"Зуун жилийн ганцаардал", "Шашдирын чуулган", "Өвгөн тэнгис хоёр", "Цаазын тавцанд", "Аранзал дарвуулт хөлөг", "Хар домог" зэрэг монголчуудын сэтгэл, оюун санаанд хүндтэй байр эзэлж, талархалж хүртсэн орчуулгын ном зохиол, сэтгүүлзүйн бүтээлүүдийг туурвисан нэрт орчуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нойр булчирхайн хорт хавдар өвчин тусжээ.

Тиймээс түүний шавь, нэг салбарын номын нөхөд, дүү нар нь хандивын аяныг эхлүүлсэн байна.

Нэрт соён гэгээрүүлэгч, номын гүүш Г.Аким нь сүүлийн жилүүдэд мартагдан алга болж буй Монголын түүхэн дурсгал, хадны сүг зураг нэр ус нь маргаантай байгаа газар нутгийг судалж тогтооход анхаарч, домог хууч яриаг зургаар баталгаажуулан олон ном зохиол бичсэн байна.

Энэ талаараа "Үүнийг л судлахгүй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ. Магадгүй миний бичсэнийг залуучууд уншаад, хожим дэлгэрүүлж судлах байх" хэмээсэн байна.

хандивын данс: 530004000-410021303, Худалдаа хөгжлийн банк, Го.Аким

533602206 706029375909767 1889408723287713053 n 212x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.