"Митайм" гэх цаасан дээрх компанид ДЦС-V барих тендерийг өгөх нь хэний эрх ашиг вэ?

"Митайм" гэх цаасан дээрх компанид ДЦС-V барих тендерийг өгөх нь хэний эрх ашиг вэ?
[su_quote]"ДЦС-3"-ийг засварлах ажлын тендер болон 5-р Станцын төслийг  Камбожийн Митайм нэртэй компанид өгөх гэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.  Гэвч уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан ёсоор тайлбар өгөөгүй байна. [/su_quote]
“Митайм интернэйшнл” компани  нь ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, мэдээлэл нь ил тод бус, цаасан дээрх компани атал яагаад Монголын томоохон эрчим хүчний төслийг авч байгаа вэ гэдэг нь анхаарал таж байгаа юм. 
Тус компани нь 2023 онд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС-ын тендерт "Моннис"-ыг ялж шалгарч байсан бөгөөд дараа нь тендерийн шаардлага хангаагүй гэдгээр Сангийн яамнаас хүчингүй болгож байжээ.
Энэ бүхнээс харахад "Митайм интернэйшнл" гэх компани Эрчим хүчний яам болон манай улс төрийнхөн дунд том нөлөөтэй, тендер өгдөг хүнтэй хэмээн олон нийт хардаж байна. 
Тиймээс ч энэхүү компанийг, тендерийг шалгуулахаар зарим иргэд АТГ-т ханджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.