ЦЕГ-ын ХМТ-ийн хошууч С.Баярбилэг:
-Цахим орчинд нийтлэгдсэн цагдаагийн алба хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбумын хөрөнгийг залилж, хил гаран зугтсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагад дараах тайлбарыг өгч байна.
-Тодруулбал, "Арвис холдинг" компанийн хувьцаа эзэмшигч Г нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий компанийн Монгол дахь төлөөлөгч нарт нүүрс нийлүүлнэ хэмээн хуурч мэхлэн 2024 оны аравдугаар сард дээрх залилах гэмт хэргийг үйлдсэнийг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэрэгт найман этгээдийг холбогдуулан шалгаснаас хоёр нь цагдаагийн алба хаагч байсныг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлж, нэг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд Монгол Улсын хилээр гарсан нэг этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгож, интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Гэмт хэрэгт холбогдсон бусад этгээдэд хилийн хориг тавьж, одоо хүртэл цуцлаагүй байна. Цаашид мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж, оргон зайлсан этгээдийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх болно, гэв.
[su_quote]Нэмэлтээр тодруулж хүргэхэд, дээрх залилсан хөрөнгийн хэмжээ 25 тэрбум төгрөг бөгөөд хилийн хоригтой байсан гэмт этгээд хил даван зугтаасан байдаг. Иргэд, олон нийтийн мэдээлж буйгаар хил даван зугтсан этгээдүүд Дубайд оршин сууж байгаа аж. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.