У.Бямбасүрэн: ЭТТ ХК-ийн нүүрсний борлуулалт 06-аар сард 900 мянган тонн байсан бол одоо 2,6 сая тонн болж нэмэгдсэн

У.Бямбасүрэн: ЭТТ ХК-ийн нүүрсний борлуулалт 06-аар сард 900 мянган тонн байсан бол одоо 2,6 сая тонн болж нэмэгдсэн

Нүүрс тээврийн борлуулалт доголдож, экспорт гацаад байсантай холбоотойгоор Эрдэнэс тавантолгой компани дээр Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ томилж ажиллуулсан. Үүний үр дүнд борлуулалт сайжирсан хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдэгдлээ.

Түүний хэлж буйгаар 2025 оны эхний хагас жилд Эрдэнэ тавантолгой компани нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс зарсан байна.

Харин БЭТ томилогдсоноос хойш буюу 07-р сард 23 удаагийн арилжаа хийсэн нь амжилттай болж, 1.4 сая тонн нүүрс борлуулсан байна.

Мөн Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болсон байна.

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 06-аар сард 132.8 мянган тонн байсан бол өнгөрөгч 07-аар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

2025 оны 06-аар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол БЭТ томилогдсоноос хойш буюу 08-аар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөц нэмэгдүүлсэн байна.

Тиймээс Тавантолгойн нүүрс ачих логисткийн төв нүүрс ачихтай холбоотой гэрээний үүрэг зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн, доголдол гаргасан зарим ААН, алба хаагчдыг АТГ-т шалгуулахаар өгсөн аж.

ЭТТ компанийн нүүрс ачих логистикийн төв барихад ЭТТ компаниас 300 тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөг хүртэл ашиглалтал ороогүй байна. Уг төвтэй холбоотой ажлыг урагшлуулахаар ажиллаж буйг мөн онцоллоо.

viber image 2025 08 13 16 35 21 106 300x162

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.