Чингэлтэй дүүргийн засаг дарга М.Мандуул Анкарагийн гудамжийг тохижуулах нэрээр бизнесийнхнийг дарамталж эхлэв үү?
Чингэлтэй дүүргийн засаг дарга М.Мандуул тус дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамжийг тохижуулах, жишиг гудамж болгох ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр барьсан зарим шат, терассуудад албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн талаар онцолжээ.Мөн тэрээр нийтийн эзэмшлийн зам талбайг цэгцлэх ажлыг эрчимжүүлнэ гэжээ.Харин энэ шийдвэр нь зарим бизнес эрхлэгчдийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, дээрээс харсан тушаал, дарамт хэмээн бизнес эрхлэгчид үзэж байна.
Энэ талаар нэгэн бизнес эрхлэгч,
"Хотын амин сүнсийг бий болгодог, эерэг энерги өгдөг зүйлсийн нэг нь халуун дотно яриа өрнүүлэх, амсхийх боломжийг бий болгосон террас, үүдний тохижилт.
Явган хүний явах замд саад болохгүйгээр бий болгосон юм. Гудамжинд өнгө нэмсэн, орчноо өөд нь татсан гэдгийг харгалзан үзэлгүйгээр зүгээр л "гадна террасаа буулга" гэх нь сэтгэлгүй, мэдрэмжгүй шийдэл шүү. Өөрсдөө гадаадад явахдаа гудамжинд нь хоол идэж, террасан дээр нь сууцгаадаг л байлгүй" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.