Шүгэл үлээгч Г.Ган-Очир олон улсын хамгаалалтгүйгээр хавчлага, дарамтанд байсаар байна
[su_quote]Монголын төрийн өндөр түвшний авлига, сонгуулийн луйврыг илчилж, шүгэл үлээгч Ганбаатарын Ган-Очир нь олон жил улс төрийн хавчлага, хилс хэрэг, амь насанд нь заналхийлсэн байдалд өртөж ирсэн ч өнөөдрийг хүртэл олон улсын ямар ч хамгаалалт аваагүй байна.[/su_quote]
Хүний эрхийн хамгаалагчид түүний нөхцөл байдлыг дэлхий нийт шүгэл үлээгч, улс төрийн хэлмэгдэгсдийг хамгаалах үүргийнхээ жинхэнэ шалгуур гэж үзэж байна.
Ганбаатарын Ган-Очирын замнал:
-1985 оны 11-р сарын 17-нд Монгол Улсын Дундговь аймагт төрсөн. Компьютер графикч мэргэжилтэй нэгэн бөгөөд 2012-2019 онд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Боловсролын сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд тэр улс төрийн систем дотор өрнөж буй гүнзгийрсэн авлигын баримтуудыг өөрийн биеэр харж, цуглуулж эхэлжээ.
Тэрээр 2020 онд төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн албан тушаал, гэрээ хэлцэл авахын тулд олон сая ам.долларын хээл хахууль авч байсан талаар ил тод зарласан. Г.Ган-Очир төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятад Улсын төрийн өмчит байгууллагуудтай байгуулсан нууц гэрээ, нүүрсний хулгай болон оффшор дансаар дамжсан их хэмжээний мөнгө угаалтыг дэлгэн тавьсан байдаг.
Түүний илчилсэн гол баримтуудаас:
-Монгол Улсын Парламентын гишүүд парламентад суудал авахын тулд 2 тэрбум төгрөгийн авлигын хэрэг,
-Хятадын төрийн компаниудтай хийсэн нууц уул уурхайн гэрээнүүд, -Нүүрсний хулгай, олон улсын оффшор данс руу шилжүүлсэн хээл хахууль,
-Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль нь хууль бусаар явагддаг талаар илчилсэн байдаг.
Гэвч түүний гаргасан нотолгоог шалгахын оронд Монголын хууль хүчний байгууллагууд Г.Ган-Очирын эсрэг нийт 17 эрүүгийн хэрэг үүсгэж, 6 удаа шоронд хорьсон байна. Дарамт, амь насаа алдах аюул, эх орноос зугтах замнал Г.Ган-Очирын хэлснээр, "түүний тэмцэл асар их хувийн хохирлыг авчирсан: эцгийг нь хөнөөж, гэр бүлийнх нь гишүүдийг хордуулж, өмгөөлөгч нь учир битүүлгээр нас барсан. Дарамт шахалт улам нэмэгдсэний улмаас тэр 2022 онд Монгол Улсаас зугтаж, 11 улсаар дамжин Францад ирж улс төрийн орогнол хүссэн байна".
Ган-Очир францад ирээд цагаачийн виз хүссэн боловч Монгол Улсын Засгийн газар 2003 онд Францаас авч явж алдаг Д.Энхбат шиг зохиомол хэрэг тохуулжээ.
Уг асуудлыг дэлгэрүүлбэл, Д.Энхбат баривчлагдаж ирэхээсээ өмнө Франц Улсын Саен хотын цагаачлалын байгууллагад бүртгүүлж, тэнд амьдарч байсан. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Цэрэнпагма гэдэг таньдаг эмэгтэй уулзъя гэж утасдсаны дагуу Д.Энхбат өөрийн "Форд" маркийн автомашинтайгаа болзсон газар болох Лэ Хэвра хотод очжээ. Тэнд н.Цэрэнпагма дөрвөн монгол залуутай хамт байсан бөгөөд Д.Энхбатыг очингуут цахилгаан бороохойгоор цохиж унагаагаад машинд чихэж оруулаад хөдөлсөн аж. Тэд гар утсаар хэн нэгнээс зааварчилгаа авч байсан бөгөөд Бельги Улсын хилд ойртонгуут дипломат дугаар сольж зүүж, Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд очжээ. Элчин сайдын яаманд түүнийг ямар нэг тариураар тарьж ухаан алдуулж тавдугаар сарын 18-ны өдөр Монгол руу иржээ.
Яг энэ аргаараа Франц Улсад амьдардаг Монгол Улсын иргэн Энхжаргалаар, Ган-Очирт зохиомол хэрэг тохож Францын шоронд хориулжсан хэмээн тэр үздэг байна.
2024 оны 8-р сард Ган-Очирыг Францын Лион хотын шүүх шилжүүлэн өгөх тухай эерэг дүгнэлт арван нэгэн сарын турш эцэслэн гарсан ч шилжүүлэн өгөх тогтоолд гарын үсэг зураагүй, ямар ч үндэслэлгүйгээр хорих хугацааг захиргааны албан ёсны ажиллагаа гэж тайлбарлан сулалсан байна.
[su_quote]Харин тэрээр одоог хүртэл олон улсын хамгаалалтгүй, нөхцөл байдал нь ноцтой хэдий ч Ган-Очир өнөөдрийг хүртэл НҮБ, Европын Холбоо, эсвэл ямар нэг улсын албан ёсны хамгаалалт аваагүй байна.[/su_quote]
Тэрээр нотолгоо баримтаа Швейцарь дахь НҮБ-д болон Нидерландын Гаагийн олон улсын шүүхэд хүргүүлсэн ч яаралтай хамгаалах арга хэмжээ авч өгөөгүй байна. Хүний эрхийн байгууллагууд түүний хэргийг дэлхийн түвшинд шүгэл үлээгчдэд учирч буй эрсдэлийн тод жишээ гэж үзэн, олон улсын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.
Яаралтай хамгаалах шаардлага Иргэний нийгмийн идэвхтнүүд Франц, Европын Холбоо болон НҮБ-ыг Ган-Очирт шуурхай хамгаалалт олгож, аюулгүй байдлыг нь хангахыг шаардаж байна.
“Хэрэв олон тэрбум ам.долларын авлигыг илчилсэн хүн хил дамнан ангуучлагдаж, хамгаалалт авч чадахгүй байгаа бол энэ нь дэлхийн бүх үнэн илчилэгчдэд аймшигтай дохио болно” хэмээн түүний хэргийг мэддэг хүний эрхийн хамгаалагч онцолжээ. Өнөөдрийн байдлаар Ганбаатарын Ган-Очир эх орноосоо хол, байнгын аюулын дор амьдарч байгаа ч зорилгоосоо ухраагүй бөгөөд “Амь насаа алдах байсан ч би үнэнийг хэлэхээ зогсоохгүй.” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.