УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 12 жилийн ялтай зүйл ангиар шалгаж байгаа юу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 12 жилийн ялтай зүйл ангиар шалгаж байгаа юу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамаарал бүхий/өөрийнх нь хэлснээр хуухай дүү/ этгээдийн гэрт өнгөрсөн 06-аар сарын 24-ний өдөр АТГ-аас нэгжлэг хийсэн. Мөн түүний туслах М.З болон Д.Б нарыг саатуулсан бөгөөд М.З нь одоог хүртэл хоригдож байгаа аж.

Харин тэдний шалгалтын мөрөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг мөнгө угаасан хэргээр АТГ-аас шалгаж, дуусаад хэргийг прокуорт шилжүүлсэн байна.

Түүнийг шалгахдаа 10-12 жилийн хорих ял зүйлчилж магадгүй гэж зарим хуульчид онцолж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгч байхдаа үйлдвэрчний эвлэлийн нэр дээрх газар, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлж, хээл хахууль авч, мөнгө угаасан байж болзошгүй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.