Баянхонгор аймгийн Галуут сумын соёлын өвийн дурсгалт Их дугуй гэх газарт "Гацуурт" компани алт ухахаар улайрч байна

Баянхонгор аймгийн Галуут сумын соёлын өвийн дурсгалт Их дугуй гэх газарт "Гацуурт" компани алт ухахаар улайрч байна
Баянхонгор аймгийн Галуут сумын Их Дугуй гэх соёлын өвийн дурсгалт газарт МВ011917 дугаартай ашиглалтын лицензийг "Гацуурт" компанид олгожээ.
Гэвч уг газар нь 2022 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хээрийн ангийн судалгааны тайлангаар 14 тооны дурсгал илрүүлсэн байдаг. Мөн тус газрыг 2017 онд аймгийн тусгай хэрэгцээнд авсан газар юм. Хэрэв уг газарт олборлолт явуулбал эртний түүхэн дурсгалын 14 өвийг устгах аюул  нүүрлэх юм.
Тиймээс нутгийн иргэд, малчид соёлын өвийн дурсгалаа авч үлдэх, малчдын мал бэлчээх талбайг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцэл илэрхийлж, холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлжээ.
528378429 1615175942773532 8297022808485755886 n 212x300
526625099 1209542114193848 5734151076636859136 n 212x300
514951961 1386102945827325 2111662603007634216 n 300x300
Гэтэл #Гацуурт ХХК үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хайгуул судалгаа хийсэн эрдэмтэн, судлаачдыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 1-р хэлтэст шалгуулахаар гомдол өгчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.